Харшил үүсгэгчид ба түүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

Харшил үүсгэгчид ба түүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Харшил үүсгэгчид ба түүнээс хэрхэн сэргийлэх вэ?

Гэр доторх тоос тоосонцор, хөгч, амьтны үс хялгаснаас авхуулаад өдөрт тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн, нарны туяа, хүйтэн гээд л бүхий л зүйлс харшил үүсгэх боломжтой. Харшил нь хүний дархлааны системийн хариу үйлдэл юм. Энэ нь гистамин гэдэг нэгэн төрлийн бодисоос болж үүсдэг бөгөөд энэхүү бодис ихэссэний үр дүнд судас өргөсч, нарийн судаснаас шингэн гарч улайдаг. Түүнчлэн хамар салстын салслаг бүрхүүл цочрон хамар битүүрч, нус гоожин найтааж эхэлдэг.

Хэрвээ та харшлаас болж шаналдаг бол доорх зөвлөгөөг дагаарай. Харшлийг бүрэн эмчилж болдоггүй ч өдөөгч хүчин зүйлсээс нь хол байснаар харшлын шинж тэмдгүүдээс хол байх боломжтой юм.

  1. ГАДНЫ НӨЛӨӨЛЛӨӨС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛ

Хаврын салхи хавирга нэвт салхилахдаа нүүр нүдгүй шороогоор булчихаад явчихдаг уу? Тэгвэл гадаа гарахдаа нарны шил зүүж заншаарай. Хамар өөрийн гадны бохирдлоос хамгаалах системийн тусламжтайгаар гадны хог тоосыг өөрийн үсний тусламжтайгаар торгоож авч үлддэг.

Харин нүд бол сормууснаас өөр хамгаалах зүйлгүй учир хийсч ирсэн хог шороо шууд нүдэнд ордог. Тиймээс гадаа гарахдаа нарны шил зүүж занших хэрэгтэй. Дор хаяж нарны

  1. ХУВЦСАА ХАЛУУН УСААР УГААХ

Хувцсаа халуун эсвэл хүйтэн усаар угаах эсэх нь ихэнх хүний хувьд нэг их чухал асуудал биш мэт санагддаг. Харин энэ нь яг үнэндээ маш учир утгатай зүйл байдаг. Биднийг гадаа орчинд байхад бидний гадна хэсэг буюу гадуур хувцас, үс, арьсанд маш олон төрлийн нян бактери наалддаг. Тэр нь таньтай цуг явсаар таны гэрт орж ирж бяцхан үрийн тань амьсгалын эрхтэн тогтолцоо руу орж өвчин үүсгэдэг.

Дээрх бичил биетүүд танд наалдчихсан байдаг гэсэн үг. Эдгээр бичил биетүүд нь халуунд тэсвэргүй байдаг. Тиймээс өөрийнхөө хувцсыг ялангуяа хүүхдийн хувцсыг +65 хэмээс дээш хэмтэй усаар угааж, өвчин үүсгэгч болон элдэв янзын бичил биетүүдийг устгах хэрэгтэй. Хүүхдийн хувцсанд наалдсан нян бактер өндөр температурт амьдарч чаддаггүй учир уурын цэвэрлэгээ хийх нь илүү үр дүнтэй юм.

LG брэндийн “TrueSteam” угаалгын машин өндөр хэмтэй уураар хувцсыг угааж, тоос шороо, өвчин үүсгэгч бичил биетийг 99,9% хүртэл хувиар устгаж чаддаг юм. Ингэхдээ цагт 1,02квт эрчим хүчийг ашигладаг болохоор бусад ижил төрлийн төхөөрөмжтэй харьцуулахад тогны зарцуулалт маш багатай гэсэн үг юм.

Төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр авна уу?: http://next.mn/index.php

  1. ТАСАЛГААНЫ УРГАМЛААС ТАТГАЛЗАХ

Тасалгааны ургамал нүүрстөрөгчийн сэлийг хүчилтөрөгч болгох процессийг явуулдаг ч гэсэн өөрөөсөө ямар нэг төрлийн харшил үүсгэгч бодисыг зарим тохиолдолд гаргаж байдаг. Тасалгааны ургамал, ялангуяа цэцэг харшил үүсгэдэггүй боловч ургамлын хөрснөөс тоос босч харшил хөдөлгөдөг байна. Тиймээс гэртээ тасалгааны ургамал тарихгүй байхыг зөвлөж байна.

Хэрвээ та гэртээ тасалгааны ургамал тарихыг хүсч байгаа бол унтлагын өрөөндөө битгий тавиарай. Ямар ч төрлийн тасалгааны ургамал шөнийн цагаар хүчил төрөгчийг сорж нүүрс төрөгчийн исэлийг ялгаруулдаг тул тайван амарч чадахгүй байдгийн дээр таны харшлыг хөдөлгөх магадлалтай юм.

  1. АГААРЫН СОЛИЛЦООГ ИДЭВХИЖҮҮЛЭХ

 Цэвэр агаарын солилцоо муутай өрөөнд бичил биетэн, төрөл бүрийн тоосонцор, амьтны үс хялгас, мөөгөнцөр болон тоосны хачиг зэрэг хүний нүдэнд үл үзэгдэх бичил биетүүд үрждэг. Эдгээр нь харшил, элдэв янзын амьсгалын замын өвчин үүсгэх эх үүсвэр болдог.

Ихэнх тохиолдолд хүмүүс гэртээ агаарын солилцоог цонхоо онгойлгож оруулдаг. Цонх онгойлгохтой зэрэгцээд дахиад л тоос шороо гэх мэт дэгдмхий бичил биетүүд орж ирдэг. Мод нахиалах үеэр модны хөвөн гэх мэт зүйлс орж ирж харшилтай хүмүүсийн харшлыг улам хөдөлгөдөг. Иймээс харшилта йхүмүүсийн хувьд хамгийн зөв шийдэл бол агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг гэртээ байрлуулах юм.

Philips брэндийн 3 давхар шүүлтүүрээр агаарыг 99,97% хүртэл буюу хамгийн өндөр хэмжээнд цэвэршүүлдэг. Агаарт буй өвчин үүсгэгч нян болон бичил тоосонцруудыг 3 давхар шүүлтүүрээр шүүж цэвэршүүлдэг. Нийт 63 мкв талбайн агаарыг цэвэршүүлэх чадвартай төхөөрөмжиг та Лэнд хэтэвчээрээ 40%-ийн хямдралтай үнээр худалдан авах боломжтой байгаа юм байна шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж