“Цэргийн хүн болох мөрөөдөлтэй хүү минь цэрэгт яваад буцаж ирсэнгүй” | News.MN

“Цэргийн хүн болох мөрөөдөлтэй хүү минь цэрэгт яваад буцаж ирсэнгүй”

“Цэргийн хүн болох мөрөөдөлтэй хүү минь цэрэгт яваад буцаж ирсэнгүй”

“Цэргийн хүн болох мөрөөдөлтэй хүү минь цэрэгт яваад буцаж ирсэнгүй”

Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байгаад амиа алдсан, талийгаач Б.Алтантулгын эмээ Д.Алтангэрэлтэй цөөн хором ярилцлаа. Талийгаачийн эмээ болон хоёр ах нь өчигдөр /2019.03.18/ Батлан хамгаалах яамны урд жагсаал зарласан юм.


-Шүүх эмнэлгийн дүгнэлт хоёр удаа гарсан гэсэн. Хариу нь юу гэж гарсан бэ?

-Хүүг нас барсныг бидэнд нэгдүгээр сарын 22-ны 18.00 цагт мэдэгдсэн. Бид шөнөжин яваад өглөө очиход Дорноговийн шүүх эмнэлэг дүгнэлтээ бэлдээд тавьсан байсан. Дүгнэлт “Гаднын нөлөөгүй” гэж гаргасан байсан. Дорноговийн шүүх эмнэлэг албан тушаалтны нэр төрийг хамгаалахын тулд хэргийг анхнаасаа нуух зорилготой байсан юм. Бид шарилыг нь ачаад Орхон аймагтаа очиж амжаагүй байхад л Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийсэн. Үүнд нь бид бухимдаад сошиал орчинд зургийг нь тавьсан юм. Ингээд дахин шүүх шинжилгээний комисс томилсон. Үүнд төрсөн ах нь, хоёр өмгөөлөгч, Эрдэнэтийн цагдаагийн байцаагч зэрэг хүмүүс оролцсон. Шинжилгээний хариу арваад хоногийн өмнө гарсан. Шинжилгээгээр өвчний улмаас, ачаалал ихэссэнээс болоод зүрх нь зогссон гэсэн хариу гарсан. Үүнийг өмгөөлөгч маань баримтжуулж зургийг нь авсан. Энэ дүгнэлтэд бид итгэхгүй байна.

Протоколд уруул нь цус хуралт, язралттай, улаанхоолой цус хуралттай, уушги цус хуралттай, нуруу нь хөх няц болсон, юмаар ороолгосон шинжтэй гувруу гүйсэн байсан гэж бичигдэж байсан. Тиймээс бид шижилгээний хариуд итгэхгүй байна. Жирийн иргэн хүч мөхөсдөөд, нэр нөлөө бүхий хүний нөлөө үйлчлээд байна.

Батлан хамгаалахын сайдад сар гарангийн өмнө өргөдөл өгсөн. Өргөдлийн хариу одоог болтол ирээгүй. Хариуг нь авахаар өнөөдөр энд суулт зарлаж байна. Өнөөдөр /2019.03.18/цэргийн баярын өдөр хүү маань амьд сэрүүн байсан бол түүний баярын өдөр байх байсан. Гэтэл танхай этгээдийн гарт хүүгээ алдчихаад байж байна. Энэ өдөр бидний хувьд баярын биш бухимдлын өдөр болчихоод байна.

-Талийгаачийн нас бардаг өдрийн бичлэг болон хамт алба хааж байсан цэрэг нарын яриагаар тухайн өдөр ямар үйл явдал болсон байна вэ?

-Байцаалт өгөхөөсөө өмнө цэргүүд бидэнд үйл явдлын талаар ярьсан. Тэдний ярьснаар өдрийн хоолны дараа хөнжил пүүгээг нь үүрүүлээд бараг хоёр цаг орчим гүйлгэсэн. Дараа нь галуун цуваагаар явуулсан байдаг. Ингээд гурван цэрэг цөхрөөд унангуут бага дарга В нь тэднийг өшиглөсөн гэсэн. Хоёр нь босоод манай хүү босч чадаагүй гэсэн. Ингээд хүүг минь чирээд казармд нь оруулсан юм билээ. Камерын бичлэгт хүү хувцсаа өлгөх тэнхэлгүй байж байгаад  таталт өгөөд унаж байсан. Ингээд нэг цэрэг камергүй газар руу хүүг авч явсан. Түүнээс хойш нэг цаг орчим байлгаж байгаад нэг сувилагч орж ирээд удалгүй гараад явсан. Дараа нь эмч нь орж ирээд хөнжилд нь боогоод гарсан. Энэ үед аль хэдийнэ амьсгал хураасан байсан. Сэхэх найдлага байж магадгүй гэж бодсон юм шиг байгаа юм.

Хэрэг одоо шүүхээр шалгагдаж байгаа. Бид шүүх эмнэлэгт дүгнэлтийг дахин тодруулж өгөх хүсэлт илгээсэн.

-Талийгаач хэр ачаалал даах чадвартай байсан бэ?

-Хүү маань спортлог, урлагаар хичээллэдэг, бүжиглэдэг, такевондоогоор хичээллэдэг, сагс тоглодог, ангийнхаа нүүр царай болсон хүү байсан. Гэтэл хүүг маань сул дорой биетэй, хариугүй хүн байсан мэтээр ойлгуулж байна. Бараг өвчинтэй хүн цэрэгт очоод үхсэн мэтээр буруу ойлголтыг ард түмэнд өгөх гээд ядаад байна. Энэ бүхэн үнэнд гүйцэгдэнэ гэж найдаж байна.

Хүү маань Эрдэнэтэд цэргийн үзлэгт тэнцээд, хотод ирээд нарийвчилсан үзлэгт бас тэнцсэн. Ийм эрүүл хүүхэд цэрэгт явсан.

 -Харин зан харилцааны хувьд ямар хүн байсан бэ?

-Манай ач хүү хоёр ах, ээж, аавтайгаа өссөн. Хоёр ахтай болохоор их даруулгатай, дөлгөөхөн ааштай, хүний үгээр хүү байсан юм. Аав нь таван жилийн өмнө нас барсан, хоёр ах нь тусдаа гарсан. Ээж нь ингээд суух тэнхэлгүй байгаа болохоор өнөөдөр энд ирсэнгүй.

-Талийгаач цэргийн ажилтан болно гэдэг байсан гэсэн үү?

-Цэргийн хүн болно гэж ярьдаг байсан болохоор цэрэгт явлаа гээд бөөн баяр байсан. Хилийн цэрэгт явах сонирхолтой байсан ч Зүүнбаянд хуваарилагдсан юм. Харамсалтай нь, хүү минь буцаж ирсэнгүй.

-Салаан захирагчийг ажлаас нь чөлөөллөө гэж байсан. Талийгаачийг зодсон В болон салаан захирагч нарт яг ямар хариуцлага тооцсон бэ?

-Хэрэгт холбогдсон хүмүүст эрүү үүсгэн шалгаж байгаа. Салаан захирагчийг ажлаас нь долоо хоног чөлөөлсөн, хэрэгт холбогдсон хүмүүсийг саатуулсан гэдгийг мэдээнээс уншсан. Энэ талаар мэдээлэл бидэнд алга.

эвсэгт хүчний зүгээс энэ үйл явдалд ямар нэгэн байдлаар харамсал илэрхийлсэн үү?

-Нутгийнхан, Монголын эгэл ард энэ үйл явдалд харамсаж, талийгаачийг оршуулах үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандсан. Лаатай цуглаан хийсэн. Зэвсэгт хүчнээс албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдолд тэтгэмж өгдөг юм билээ. Түүнийг өгсөн. Гэтэл хүний амь ямар үнэтэй билээ дээ. Үүнд бичгээр хариулт авахыг Батлан хамгаалах яамнаас хүсч байна.  Би олон ач, зээтэй. Ач нараа дахиж цэрэгт явуулахгүй.

Талийгаачийн ах Б.Эрдэнэбат ярилцлагын дараа “Би цэргийн алба хааж байсан. Цэрэгт дэглэм байж болох ч хүнийг алтал дэглэж болохгүй” гэж байлаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bitgii tseregt yavuul 2019-03-19 108.218.234.108

Humuusee huuhduudee bitgii tseregt yavuul. Neg bol degluulj bgaad aluulna, esvel tahir dutuu uldene. Degluulehgui geed zugtahaar orgood amia horloloo geed aluulna

Avatar

zochin 2019-03-19 202.126.88.44

HURELSUHEE ODOO YAHUU HUDLAA SHAADAAR L BAIHUU SHUDRAGA YRIDAG SAIDAA BATLAN HAMGAALAHIIN SAIDDAA BAS UURTUU HARIUTSLAGA TOOTSOOCH HUNII AMI UUCH BISHUU POPORDOG GARAA

Avatar

Зочин 2019-03-19 202.9.43.185

Энэ хүний үнэргүй амиа хоохойлсон хүнд суртлын эсрэг хийж буй хохирогчдын тэмцэл үр дүнд хүрээсэй билээ. Монголын 1000 1000 ээжүүд дэмжицгээe.

Avatar

зочин 2019-03-19 202.21.127.170

амь насны баталгаа байхгүй армид хүүгээ битгий явуул ээж нараа үхсэн хүн босч ирэхгүй сайд Н.Энхболд У.Хүрэлсүх нар ямар их хүнд бөгстэй вэ та нарын хүү дүү нар ингээд амь насаа алдсал бол өдөр болгон жагсаад орилоод явж байгаа ам гар 2 оо нийлүүлээч худалч чалчигчидаа

Avatar

хайран сайхан залуу 2019-03-19 66.181.168.199

яргалалаа зогсоо, хүний хүүгийн амь насаар тоглохоо боль, амь насаа алдчихаад байхад дандаа өрөөсөө болсон гэх юм

Avatar

Зочин 2019-03-19 66.87.151.180

хүрэлсүхээ ийм шударга ёс бидэнд хэрэггүй ээ энэ хүмүүс аргаа бараад ийгээд гадаа талийгаачийнхаа зургийг бариад сууж

Avatar

Зочин 2019-03-19 66.181.161.26

Арайч дээ хайран сайхан хүү .ямар их баярлаж цэрэгт явсан болоо . Хариуцлага яриад байдаг хүрэлсүх та энэд анхаарлаа хандуулмаар юм . Нэг л мэдэхэд монголын сайхан хүмүүс гадны нөлөөгүй үхчихдэг нийгэм болсон юм уу . Бид дайн самуунтай нийгэмд амьдраагүй биздээ . Н. Энхболд та хариуцлага хүлээж ажилаа өгөөд эр хүний жудаг гаргаад уучлал гуймаар юм .

Avatar

зочин 2019-03-19 66.181.182.101

цээж уушигнд нь цус хуртал нь зодож нүдсэн нь хэнд ч тодорхой байхад худлаа дүгнэлт гаргаад байдаг шүүх эмнэлгийнхэнд хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ ард түмэнтэй нүд чих сонор шүү

Avatar

Зочин 2019-03-19 182.160.1.120

Шүүх эмнэлэг гэж ямар чадваргүй эмч нараар дүүрчээ

Avatar

Уншигч 2019-03-19 202.179.8.4

Хүний үрийг тамлаж алчихаад, албан тушаалтнууд нь хариуцлагаа үүрэхгүй ямар ариун явдалтнууд вэ? Цоо эрүүл хүүхэд яахаараа өвчний улмаас өнгөрдөг юм. Хариуцлага тооцож Н.Энхболд та ажлаа өгөх болсон юм бишүү?

Avatar

иргэн 2019-03-19 59.153.112.168

Муудаад унасан хүнд тусламж үзүүлэх ёстой байтал ѳшиглѳж зодсон бага дарга буруутай шүү.яарадтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол аврагдах байсан.Иймд бага дарга эрүүгийн хариуцлага заавал хүлээх ёстой.

Avatar

иргэн 2019-03-19 103.26.193.208

Эрүүл хүүхэд ачаалал даана гээд цэрэгт аваа биздээ? Тэгээд ийм хачин дүгнэлт гаргаж яаж байна аа. Зодуулсан нь үнэн байгаадаа, армийн дэг журмыг арай аятайгаар зөв болгоосой. Ийм явдлууд эртнээс гарч байсан, ар гэрийнхэн нь хохироод үлддэг. ..

Avatar

zochin 2019-03-19 202.9.43.174

tsergiin komiss buruutai emch buruutai

Avatar

иргэн 2019-03-19 202.179.27.226

Hunii beyiin achaallaas hetersen deglem hiij uheld hurgesen ni unen l baina shuu dee. Shorond ch ingej deglehgui baih. Ahiad iim zuil armid tohioldoj ahiad altan ami ersdehgui geh batalgaa bna uu.

Avatar

Хотын залуу 2019-03-19 43.228.131.110

Цэрэг татлагын үеэр ажилалсан эмч нар бас энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой. Биднийг 1983 цэрэгт татагдаж байхад зүрх ходоод элэг уушиг гэх мэтийн суурь эрхтэний өвчлөлтэй хүмүүсийг цэрэгт татдаггүй байсан даа уг нь. Манай зүрх муутай найзыг минь чи ачаалал даахгүй гээд аваагүй л юм даа.

Avatar

ЗОЧИН 2019-03-19 202.131.233.190

ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ, ЭХ ОРНОО ХАМГААЛАХАД АМЬ ХАЙРЛАХГҮЙ ГЭЭД ЦЭРЭГТ МОРДОХ НЬ ЭРЛЭГТ МОРДДОГ ЮМ БАЙЖ, ЗОДОЖ АЛЧИХААД ӨВЧНӨӨР НАС БАРСАН ГЭЖ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАВ ГЭНЭ, БХЯ. ЭХ ОРНЫ ЦЭРГИЙН ЭРЛЭГИЙН ЭЗЭД САЙДААСАА ЭХЛЭЭД ОГЦРОХ ЁСТОЙ,ЭНЭ ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТИЙГ ПРОКУРОР ХЯНАЖ ЭРҮҮ ҮҮСГЭЖ ШАЛГАХ ЁСТОЙ.

Avatar

Zochin 2019-03-19 202.9.42.44

Said ne hariu uguush.Hairan huuhdiin ami.

Avatar

Зочин 2019-03-19 202.21.100.210

Н.Энхболд хөгшин бурхи энэ зэргийн юмыг өлхөн зохицуулж сураа биздээ энэ олон жил 76 ын нэг байлаа шүү дээ. Тэвчээртэй тэмцээрэй хэн тэвчээртэй нь ялдаг нийгэм болж дээ.

Avatar

Zochin 2019-03-19 172.58.27.120

Huurhii de. Saihan zaluus enhiin tsagt tseregt yavaad, ymar olnooroo ergej irehgui, etseg eh, ah duugee uurd orhiod yavtsgaaj bnaa! Batlan hamgaalakh yam uy bodoj bnaa, dugaraach!!

Avatar

TUYA 2019-03-19 108.235.112.144

IIM SAIKHAN HUNUU HUU ZEREGT YBAKHDAA TEND ALUURCHIN BG GEJ BODOOGUI L BAIKH MONGOL N TOR ZASAGAA OORSDOO ULSIN MONGO HULGAI HIIJ BAIKHAAR HUNII ALTA AMIIG HAIRLAJ TER ZODOJ HUNIIG IIM BOLGOSON HUNIIG OORIIG YG IIM BOLGOJ OORT N MEDRUUL ENE ULSUUD SETGEL SANAA N HUBD YMAR HEZUU BG TER HUNII GER BULD N AMSUULAKH HEREGTEI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж