“Цэргийн хүн болох мөрөөдөлтэй хүү минь цэрэгт яваад буцаж ирсэнгүй”

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

“Цэргийн хүн болох мөрөөдөлтэй хүү минь цэрэгт яваад буцаж ирсэнгүй”

“Цэргийн хүн болох мөрөөдөлтэй хүү минь цэрэгт яваад буцаж ирсэнгүй”

Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байгаад амиа алдсан, талийгаач Б.Алтантулгын эмээ Д.Алтангэрэлтэй цөөн хором ярилцлаа. Талийгаачийн эмээ болон хоёр ах нь өчигдөр /2019.03.18/ Батлан хамгаалах яамны урд жагсаал зарласан юм.


-Шүүх эмнэлгийн дүгнэлт хоёр удаа гарсан гэсэн. Хариу нь юу гэж гарсан бэ?

-Хүүг нас барсныг бидэнд нэгдүгээр сарын 22-ны 18.00 цагт мэдэгдсэн. Бид шөнөжин яваад өглөө очиход Дорноговийн шүүх эмнэлэг дүгнэлтээ бэлдээд тавьсан байсан. Дүгнэлт “Гаднын нөлөөгүй” гэж гаргасан байсан. Дорноговийн шүүх эмнэлэг албан тушаалтны нэр төрийг хамгаалахын тулд хэргийг анхнаасаа нуух зорилготой байсан юм. Бид шарилыг нь ачаад Орхон аймагтаа очиж амжаагүй байхад л Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийсэн. Үүнд нь бид бухимдаад сошиал орчинд зургийг нь тавьсан юм. Ингээд дахин шүүх шинжилгээний комисс томилсон. Үүнд төрсөн ах нь, хоёр өмгөөлөгч, Эрдэнэтийн цагдаагийн байцаагч зэрэг хүмүүс оролцсон. Шинжилгээний хариу арваад хоногийн өмнө гарсан. Шинжилгээгээр өвчний улмаас, ачаалал ихэссэнээс болоод зүрх нь зогссон гэсэн хариу гарсан. Үүнийг өмгөөлөгч маань баримтжуулж зургийг нь авсан. Энэ дүгнэлтэд бид итгэхгүй байна.

Протоколд уруул нь цус хуралт, язралттай, улаанхоолой цус хуралттай, уушги цус хуралттай, нуруу нь хөх няц болсон, юмаар ороолгосон шинжтэй гувруу гүйсэн байсан гэж бичигдэж байсан. Тиймээс бид шижилгээний хариуд итгэхгүй байна. Жирийн иргэн хүч мөхөсдөөд, нэр нөлөө бүхий хүний нөлөө үйлчлээд байна.

Батлан хамгаалахын сайдад сар гарангийн өмнө өргөдөл өгсөн. Өргөдлийн хариу одоог болтол ирээгүй. Хариуг нь авахаар өнөөдөр энд суулт зарлаж байна. Өнөөдөр /2019.03.18/цэргийн баярын өдөр хүү маань амьд сэрүүн байсан бол түүний баярын өдөр байх байсан. Гэтэл танхай этгээдийн гарт хүүгээ алдчихаад байж байна. Энэ өдөр бидний хувьд баярын биш бухимдлын өдөр болчихоод байна.

-Талийгаачийн нас бардаг өдрийн бичлэг болон хамт алба хааж байсан цэрэг нарын яриагаар тухайн өдөр ямар үйл явдал болсон байна вэ?

-Байцаалт өгөхөөсөө өмнө цэргүүд бидэнд үйл явдлын талаар ярьсан. Тэдний ярьснаар өдрийн хоолны дараа хөнжил пүүгээг нь үүрүүлээд бараг хоёр цаг орчим гүйлгэсэн. Дараа нь галуун цуваагаар явуулсан байдаг. Ингээд гурван цэрэг цөхрөөд унангуут бага дарга В нь тэднийг өшиглөсөн гэсэн. Хоёр нь босоод манай хүү босч чадаагүй гэсэн. Ингээд хүүг минь чирээд казармд нь оруулсан юм билээ. Камерын бичлэгт хүү хувцсаа өлгөх тэнхэлгүй байж байгаад  таталт өгөөд унаж байсан. Ингээд нэг цэрэг камергүй газар руу хүүг авч явсан. Түүнээс хойш нэг цаг орчим байлгаж байгаад нэг сувилагч орж ирээд удалгүй гараад явсан. Дараа нь эмч нь орж ирээд хөнжилд нь боогоод гарсан. Энэ үед аль хэдийнэ амьсгал хураасан байсан. Сэхэх найдлага байж магадгүй гэж бодсон юм шиг байгаа юм.

Хэрэг одоо шүүхээр шалгагдаж байгаа. Бид шүүх эмнэлэгт дүгнэлтийг дахин тодруулж өгөх хүсэлт илгээсэн.

-Талийгаач хэр ачаалал даах чадвартай байсан бэ?

-Хүү маань спортлог, урлагаар хичээллэдэг, бүжиглэдэг, такевондоогоор хичээллэдэг, сагс тоглодог, ангийнхаа нүүр царай болсон хүү байсан. Гэтэл хүүг маань сул дорой биетэй, хариугүй хүн байсан мэтээр ойлгуулж байна. Бараг өвчинтэй хүн цэрэгт очоод үхсэн мэтээр буруу ойлголтыг ард түмэнд өгөх гээд ядаад байна. Энэ бүхэн үнэнд гүйцэгдэнэ гэж найдаж байна.

Хүү маань Эрдэнэтэд цэргийн үзлэгт тэнцээд, хотод ирээд нарийвчилсан үзлэгт бас тэнцсэн. Ийм эрүүл хүүхэд цэрэгт явсан.

 -Харин зан харилцааны хувьд ямар хүн байсан бэ?

-Манай ач хүү хоёр ах, ээж, аавтайгаа өссөн. Хоёр ахтай болохоор их даруулгатай, дөлгөөхөн ааштай, хүний үгээр хүү байсан юм. Аав нь таван жилийн өмнө нас барсан, хоёр ах нь тусдаа гарсан. Ээж нь ингээд суух тэнхэлгүй байгаа болохоор өнөөдөр энд ирсэнгүй.

-Талийгаач цэргийн ажилтан болно гэдэг байсан гэсэн үү?

-Цэргийн хүн болно гэж ярьдаг байсан болохоор цэрэгт явлаа гээд бөөн баяр байсан. Хилийн цэрэгт явах сонирхолтой байсан ч Зүүнбаянд хуваарилагдсан юм. Харамсалтай нь, хүү минь буцаж ирсэнгүй.

-Салаан захирагчийг ажлаас нь чөлөөллөө гэж байсан. Талийгаачийг зодсон В болон салаан захирагч нарт яг ямар хариуцлага тооцсон бэ?

-Хэрэгт холбогдсон хүмүүст эрүү үүсгэн шалгаж байгаа. Салаан захирагчийг ажлаас нь долоо хоног чөлөөлсөн, хэрэгт холбогдсон хүмүүсийг саатуулсан гэдгийг мэдээнээс уншсан. Энэ талаар мэдээлэл бидэнд алга.

эвсэгт хүчний зүгээс энэ үйл явдалд ямар нэгэн байдлаар харамсал илэрхийлсэн үү?

-Нутгийнхан, Монголын эгэл ард энэ үйл явдалд харамсаж, талийгаачийг оршуулах үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандсан. Лаатай цуглаан хийсэн. Зэвсэгт хүчнээс албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдолд тэтгэмж өгдөг юм билээ. Түүнийг өгсөн. Гэтэл хүний амь ямар үнэтэй билээ дээ. Үүнд бичгээр хариулт авахыг Батлан хамгаалах яамнаас хүсч байна.  Би олон ач, зээтэй. Ач нараа дахиж цэрэгт явуулахгүй.

Талийгаачийн ах Б.Эрдэнэбат ярилцлагын дараа “Би цэргийн алба хааж байсан. Цэрэгт дэглэм байж болох ч хүнийг алтал дэглэж болохгүй” гэж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж