Хар галууны 3200 ангаахайг устгажээ

Хуучирсан мэдээ: 2015.04.22-нд нийтлэгдсэн

Хар галууны 3200 ангаахайг устгажээ

Загас руу сүрэглэн дайрч агнадаг хар галууны ангаахайг устгах ажил Архангай аймагт эхэлсэн байна. Тариат сумын иргэн Л.Баттөр ахлагчтай иргэдийн бүлэг  Тэрхийн Цагаан нуурын дунд толгойд үүрлэсэн 3200 гаруй хар галууны ангаахайг байгаль орчин болон мэргэжлийн байгууллагын хяналтан доор устгаж, зөөж тээвэрлэжээ.  Хар галуу нь загас руу сүрэглэн дайрч агнадаг бөгөөд  нэг шувуу өдөрт 3-5 кг загсаар хооллодог гэсэн судалгаа байдаг. Цаашид хар галууны өндгийг ангаахай болохоос нь өмнө түүхээр төлөвлөж байна. 2-3 жил дарааллан устгал зохион байгуулахад хар галуу нь аяндаа өөрсдөө дайждаг ажээ.  Анх Хятад улсаас экспортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэлтийн явцад орж ирсэн гэх хар галуу Хөвсгөл нууранд сүрэглэн очиж  загасны  ид үржлийн үед нь агнадаг байжээ. Орон нутгаас устгах ажлыг жил дараалан зохион байгуулснаар дайжсан юм. Загас бариулах зориулалтаар эрлийзжүүлж гаргаж авсан Хятад улс уг шувууг хяналтаасаа алдсан бөгөөд улс даяар устгахыг зөвлөж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж