Олон улсын спортын холбоодод хандан ОХУ-ын Сочи хотноо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулахыг Олон улсын Олимпийн хорооны тэргүүн Томас Бах уриалсан байна. “Сочи хотод байгуулагдсан Олимпийн наадамд зориулагдсан барилга байгууламжуудыг байнга ашиглаж байгааг харахад таатай байна. Бүх спортын байгууллагын тэргүүн нарт хандаж Сочи хотноо бүх төрлийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах
тухай асуудлыг бодолцож үзээсэй гэж би хүсч уриалж байна” гэж тэрээр уг уриалгадаа өгүүлжээ. Энэ сарын 19-нд буюу өнгөрсөн амралтын өдрөөр Сочи хотноо керлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Өнгөрөгч 3-р сарын сүүл энэ сарын эхээр энэ хотод эмэгтэй шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан юм. ОХУ-ын төрийн тэргүүн анх Сочи хотод өвлийн спортын Олимпийн наадмыг зохион байгуулах үеэрээ энэ хотын байгалийн гоо үзэмж, шинэ барилга бүтээн байгуулалтыг ашиглан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, олимпийн наадамд зориулан зарцуулсан хөрөнгө оруулалтын зардлаа эргүүлэн олно гэдгээ мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: http://likenews.mn