УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 9-11 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
08.00
- БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг сургуулийн өмнөх боловсролын байгууллага /цэцэрлэг/ багш нараас бүрдсэн үндэсний баг дээр очиж ажиллана. Холбоо барих утас: 88008781
09.00
- НҮБ-ын байранд ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран Тогтвортой хөгжлийн 16 дахь зорилгын 16.10.2 шалгуур үзүүлэлтийг Үндэсний сайн дурын тайлан илтгэлд тусгах олон талт зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.
11.00
- “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийг нээж байгаа тухай хэвлэлийн бага хурал Хангарди ордны нэг давхарт, нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болно. Холбоо барих утас: 8901-7101
14.00 Төсвийн байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.11-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нарын 3 гишүүн 2018.06.08-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
- Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн,анхны хэлэлцүүлэг/;
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.12.28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2019.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
- Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2019.02.02- ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
- Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2019.02.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.