Говьсүмбэр аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

Говьсүмбэр аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Говьсүмбэр аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд өчигдөр /2019.03.18/ зам тээврийн ноцтой осол гарчээ. Хэргийг тодруулбал, 03.13 цагийн орчимд Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Ч-гийн жолоодож явсан “Норд бенз” загварын том оврын ачааны автомашины араас М-ийн жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин мөргөжээ. Ингэхдээ “Приус 20” загварын машин хоёр зорчигчтой явж байсан бөгөөд том оврын ачааны машины араас 800 метр чирэгджээ. Ослын улмаас гурван хүн машины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нэр хаяг нь тодорхойгүй гурван цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж