“Сурагчдаа гар хүрсэн багш, захирлыг ажлаас нь чөлөөлнө" | News.MN

“Сурагчдаа гар хүрсэн багш, захирлыг ажлаас нь чөлөөлнө"

“Сурагчдаа гар хүрсэн багш, захирлыг ажлаас нь чөлөөлнө"

Хэнтий аймгийн “Бор Өндөр” цогцолбор сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч багшдаа цохиулсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд /ГССҮТ/ хэвтэн эмчлүүлж байгаа талаарх сурвалжлагыг манай агентлаг өнгөрсөн баасан гаригт /2019.03.15/ бэлтгэн хүргэсэн билээ. Хэргийг эргэн сануулахад, Б.Бат-Эрдэнэ 14 хоног халуурч, сумын эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хот явах шаардлагатай гэж зөвлөжээ. Ингээд гуравдугаар сарын 13-ны өдөр ГССҮТ-д ирж, элэг нь бяцарч, хоёр газраа идээлсэн гэх оноштойгоор маргааш нь хагалгаанд орсон юм.

ГССҮТ-ийн зүгээс тухайн хүний гэмтлийг гаднын нөлөөтэй гэж үзвэл заавал цагдаагийн байгууллагаас бичиг хийлгэдэг бөгөөд тус бичгээр Б.Бат-Эрдэнийн гэмтэл гаднын нөлөөтэй гэж гарчээ.

Б.Бат-Эрдэнийн анги даасан багш буюу нийгмийн ухааны багш нь  хүүгийн элгийг бяцартал хүчтэй цохисон гэж хүү болон түүний гэр бүл ярьсан байдаг. Уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа учраас албаныхан дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.  Гэхдээ эмэгтэй хүн цохиход ийм хэмжээний бяцрал үүсэх эсэх зэрэг асуудлыг хуулийн байгууллага эцэслэн тогтоох ч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас/БСШУСЯ/ тухайн багшид хариуцлага тооцно гэдгээ мэдэгдээд буй. Тухайн багшийн хувьд боловсролын салбарт найман жил ажилласан туршлагатай ажээ.

Сурагчдаа гар хүрсэн багшид ямар хариуцлага тооцох талаар БСШУСЯ-ны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.

 БАГШ БОЛОН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ЁС ЗҮЙН ХУВЬД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭД БЭЛЭН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН

Сүүлийн хэдэн өдрүүдэд “Бор Өндөр” цогцолбор сургуулийн багштай холбоотой асуудал олны анхааралд байна. Тухайн багшийг өнгөрсөн баасан гаригт  БСШУСЯ-аас дуудаж уулзсан гэсэн?

-“Багшийн ёс зүйн дүрмийг шинэчилсэн байдлаар 2018 оны тавдугаар сард сайдын тушаалаар баталсан. Ёс зүйн дүрэмд зааснаар хамгийн гол нь сурагчтайгаа харилцах харилцаа үүсэхэд гарсан доголдолд ямар хариуцлага тооцох, хаана хэлэлцэх талаар тодорхой тусгасан байдаг. Хэнтий аймгийн “Бор Өндөр” цогцолбор сургуульд гарсан хэргийн тухайд орон нутагт болсон явдал учраас тухайн аймгийнх нь Засаг даргын ахалсан аймгийн ёс зүйн хороогоор орох  ёстой. Мэдээж БСШУСЯ-аас тодорхой чиглэлүүдээ өгсөн.

Ёс зүйн хороо хуралдаад “Бор Өндөр” сургууль дээр очиж, сургуулийн багш нар болон сургуулийн захиралтай уулзахаар өчигдөр /2019.03.18/ аймгийн төвөөс сум руу явсан. Энэ асуудлын талаар өнөөдөр /2019.03.19/ аймгийн төв дээр буцаж ирээд ёс зүйн хороондоо дахин танилцуулаад шийдвэрээ гаргана. Яамнаас багш болон сургуулийн захирлыг дуудаж уулзсан. Тэдгээр хүмүүс өөрсдөө ёс зүйн хувьд хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Яамнаас ямар чиглэл өгсөн бэ?

-Яамнаас өгч байгаа чиглэл маш тодорхой. Энэ асуудалд нэгдүгээрт захиргааны хариуцлага буюу өөрөөр хэлбэл ёс зүйн дүрмийн дагуу ажлын байрны тодорхойлолд заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн тухайн багшийг ажлаас чөлөөлнө гэсэн үг. Яамнаас тусдаа ажлын хэсэг гарч энэ асуудлыг нягталж үзсэн. Үүнтэй холбогдуулаад дээрх асуудлаар “Бор Өндөр” цогцолбор сургуулийн багш нарт багшийн ёс зүй багшлах арга зүйтэй холбоотой сургалт хийх гэж байна.

Нэг удаагийн цохилтоос болж хүүхэд бэртсэн үү гэдгийг шүүх эмнэлэг болон цагдаагийн байгууллага эцэслэн тогтооно. Ямартай ч багш тухайн хүүхдэд гар хүрсэн  нь өөрөө ёс зүйн хариуцлага хүлээх үйлдэл юм.

Хүүг эмнэлэгт хэвтсэн цагаас нь анги даасан багш нь холбоотой байсан бөгөөд шаардлагатай эм тариа, зардлыг гаргана гэдгээ гэр бүлийнхэнд нь мэдэгджээ. Хүүгийн биеийн байдал дээрдэж байгаа гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байна. Хэдийгээр Б.Бат-Эрдэнийн аав, ээж нь цагдаагийн байгууллагад  гомдол гаргаагүй боловч хамаатан нь цагдаагийн байгууллагад хандсанаар хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж буй.

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрдэнээ 2019-03-19 150.129.142.169

Сүүлийн үеийн хүүхдүүд сургуульд сурсан нэр зүүж тошлоом тоглож хичээл их таслана! Багш нарынхаа өөдөөс цор цор хийдэг нь өөрт нь гай болж байгаа юм шүү дээ! Өрвөлзөж байж цохиулаа биз! Пянг нь дааж байж өрвөлзөхгүй дээ! Юу юугүй нүдээд бна гэж юу байх вэ! Дээхнэ бол зодуулдаг л байлаа! Муудсан юм алга.

Avatar

Зочин 2019-03-19 66.181.185.242

Монгол улсад авгай нар даам гарсны тод жишээ. Авгай нар гэртээ бол нөхөр хүүхдээ дарамталж зодно, зам дээр бол мэдрэл муутай юм шиг машины урдуур дээрэлхэн чихнэ (тэгсэн хэрнээ өөрсдөө хэзээ ч хүн оруулахгүй), ажлын байран дээр бол элдэв хор хутгаж завааруулна. Ер нь Монголын өнөөгийн завхарсан байдал энэ хөгийн авгай нартай л холбоотой гэж боддог шүү. Бариад идчихвээ.

Avatar

Bagshiig mash hatuu shiitge 2019-03-19 108.218.234.108

Ter bagshiig ajlaas ni halaad, bagshlah erhiig ni hasah heregtei. Er ni yamar ch blaa huuhded gar hureh yosgui. Ter bagsh gej ner zuusen hunii orontsogiig haatsailaad bh yum bhgui. Nasaaraa shanalah uvchtei bolchood daraa ni nas yavsan hoinoo uvchin huuch ni sergej uvduud irheer uhaaraad ter uyed hohirloo tuluuleh min yav gj haramsana daa. Emchilgeenii zardal + setgel sanaanii zardal niileed dor hayaj 30 saya tugrug nehemjil!!!

Avatar

Иргэн 2019-03-19 66.181.181.31

Зарим нь бага байхдаа зодуулж л байсан муудаагүй гэж ирээд л оркдоод байхын.Та нарын элэгийг цөмлөөгүй ш дээ.Одоо тэгж зодуулж цохиулж хичээл сурдаг үе өнгөрсөн.\nЯдаж ямөр цаг үед амьдарч байгаагаа ойлгооч.

Avatar

Зочин 2019-03-19 182.160.37.176

Хан-уул дүүргийн 15-р хорооны 115-р сургуулийн захирал гэж нэг үнэхээрийн нахал бүдүүлэг нь дэндсэн 1 авгай байна, юм асуух гэхээр утсаа шидчинэ аашилна , хүний үгийг эхлээд хүлээцтэй сонсож сураагүй ийм хүмүүс яаж сургуульд ажиллаж чаддаг байнаа

Avatar

Иргэн 2019-03-19 66.181.181.31

Ямар сонин юм бэ багшийг нь өмөөрөөд байх юм.Хүүхдийн элэг цөм цохичоод байна.өнөөдөр элэг цөм цохиж байна маргааш таны бидний хүүхдийн юуг цөм цохихыг бид мэдэхгүй шүү дээ.

Avatar

Зочин 2019-03-19 66.181.168.199

бүүр 2аар ангийн ххүүхэд зоддог авгай байна. хацрынх нь арьс хуулартал алгадсан, уучлал гуйхгүй, харин ч багшийг нь элдвээр хэлчихээд ичихгүй хүүхдээ чирээд ангид нь ирж байна, манайхаас өөр сайн суогууль зөндөө байна гэдэг авгай байна. тэрнийг яах вэ? \n\nхүүхдийн балыг нь булаагаад хогийн саванд хаячихдаг тэр эм, балны өнгө, дэтэрийн хавтас, тамирын хувцас зэргээр жигдрэх ёстой гэнэ. гол хичээл номондоо анхаарч чадахгүй байна, багш нар нь өөрсдөө сууж сураагүй байна, тэд өөрсдөө төлөвшөөгүй б

Avatar

дарьбазар 2019-03-19 202.21.98.10

Бага байхдаа багш нарт сайн балбуулдаг байж дээ. Одоо муудсан юм алга

Avatar

Зочин 2019-03-19 103.26.194.56

Эмэгтэй багш тийм аймаар црхино гэж юу байсын , өөр учир байгаа болоод л наад хүүхэд чинь багш буруугүй гээд байгаан биш үү

Avatar

Зочин 2019-03-19 66.181.168.199

муусайн авгай нар нөхрөө хүртэл зодчихдог, алчихдаг биз дээ, эмэгтэй л бол юу ч хиисэн болно, гэхнүү чи, эр багш байсан бол одоо шоронд сууж байх байсан биз.

Avatar

dfg 2019-03-19 66.181.160.3

surtei atsnuud yuma ene enhbold dandaa nadad zoduulaad yabdag 1 muu goojuur bsan daa bandi

Avatar

ЗОЧИН 2019-03-19 202.21.120.242

Хүний амь насанд ноцтой хохирол учруулчаад байгаа нь эрүүгийн гэмт хэрэг юм биш үү. Юун ёс зүйн хариуцлага юэ яллаач новш гэж

Avatar

Зочин 2019-03-19 182.160.1.120

Багшлах эрхтэй юу уу. Өагшлах эрх олголоо гээд багш нарын мэдлэг чадвар дээшилсэн юм уу. Эмэгтэй хүн байж хүүхэд кодсон нь амар юм. Багшлах эрхгүй зөндөө олон багш нар ажилгүй явна худлаа дэмий юм санаачилж мөнгөний төлөө явмааргүй байна сайдаа

Avatar

Hagii 2019-03-19 43.228.131.42

Ooriin buruugaas bolj hebtert ortloo bagshdaa zoduuljil baisan tegelee geed buruudsan yom baihgvi l bna dag harin ch minii amidrald hereg bolson dog

Avatar

Gee 2019-03-19 182.160.33.175

Gehdee chinii elgiig gemteetel zodoogui baina hungun l tsohio biz yug yutai haritsuulaha bodmoor yum

Avatar

Зочин 2019-03-19 43.228.131.45

zuulun baidlaar gar hureh bol bh yostoi chihgui tolgoinuudyg gadaadyn undur hugjiltei orny orchin nuhtsul mongol \nhuuhdiin setgehui yalgaatai shuu

Avatar

8 2019-03-19 66.181.191.43

ergtei huuhed deerelhuulj huuhded zoduulaad nuusan bh videe.tiim bol heleh hergtei.hurdan edgeerei

Avatar

Oyu 2019-03-19 103.229.123.111

Odor onjuuleh gej huuhdiig horidog l gazar bh yum da. Tegeed ondir uneteig ni yahav.

Avatar

Зочин 2019-03-19 203.91.115.41

Багшдаа манай ангийн бүх хөвгүүд шугамны ирмэгээр цохиулж, сандал өргөж л байлаа. Тэглээ гээд муудсан юмгүй л байна.

Avatar

Зочин 2019-03-19 66.181.187.104

Чи л муудаагүй болохоос цаана нь муудсан хүн байгаа ч юм билүү. Битүү доргилт гэмтэл олон жилийн дараа, хөгшрөхөд чинь ч илрэх юм билүү

Avatar

Зочин 2019-03-19 203.91.119.58

Ингээд нэг хүмүүжилгүй сурагчаа шийтгэснээс болж 2 айлын амьдрал түүний цаана байгаа хүмүүс хүнд байдалд орж байгаа юм биз дээ.

Avatar

Zochin 2019-03-19 64.119.16.250

Sain shalga.naadah chin ih notoi hereg bn.bagshiig tsohihoos umnu huu gemtel absan bj bolzoshgui. Eej Aagii ni shalga

Avatar

Иргэн 2019-03-19 202.21.127.164

Хүүхдэд гар хүрч үзээгүй багш цөөн байлгүй дээ. Багш нар нэгийгээ хамгаалж дуугарах ёстой шүү дээ. Тэгээд ч хэрэгтэй үед нь хүүхдэд даруулга өгч байхад буруудахгүй.

Avatar

жж 2019-03-19 119.40.97.6

Наад багш нарынхаа цалинг нэмж нэр хүндийг нь өсгөмөөр байна аа.

Avatar

ЦОЛМОН 2019-03-19 202.5.198.21

БОЛОВСРОЛЫН САЙДАА БАГШ НАРЫН СУРАХ БИЧГЭЭС ГАДУУР НОМ, СОНИН ЗАРДАГ БИЗНЕСИЙГ ШАЛЛГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ХЯНАЛТЫН АЛБА БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУУД БАГШ НАРЫН ХҮҮХДЭД НОМ, СОНИН ЗАРЖ БИЗНИС ХИЙДЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖЭЭД БАЙХ ШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж