Туулын бургасыг бут бутаар нь сүйтгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

Туулын бургасыг бут бутаар нь сүйтгэж байна

Туул голын эрэг дээр бургас хайлаасан шугуй байсан гэхэд итгэхээргүй болжээ. Мөдхөн Туул гэдэг гол байсан гэх дурсамж  үлдэхэд ойрхон болсныг нийслэлийн удирдлагуудад анхааруулахад илүүдэх юун. Гол мөрний эрэг дагуух зүлгэн дээр орд харшаа сүндэрлүүлэх гэсэн хөрөнгө мөнгөтнүүдийн адын хүслээс үүдэн Туул голын бургасыг бут бутаар нь сугалан авч байшин барьж эхэлжээ. Туулын шугуйг устган байж  Маршал таун хэмээх өндөр үнэтэй орд боссон бол одоо “Стандарт кэмп” нэртэй баячуудын хотхоныг мөн л Туулын эрэг дээр барьж байна. “Стандарт кэмп” нь олон давхар сууц бус дороо автомашины гараажтай, 6-8 өрөө бүхий тансаг харш байх ажээ. Одоогийн байдлаар 20 айлын сууцыг хэдийнэ барьсан бөгөөд гадна фасадын  засал чимэглэлийг хийж эхэлжээ. Тус тансаг кэмпийн хоёр айлын сууц нь л гэхэд тэрбум төгрөгт хүрсэн талаар барилгачид толгой сэгсрэн өгүүлж байлаа. Түүнийг нь алтны магнат худалдан авсан гэх. Ямартай ч хөрөнгө мөнгөтнүүдийн баян тансаг, бусдаас ангид  амьдрах хүслийн улмаас Туул голын бургасыг туг тугаар нь, бут бутаар нь сугалан авч, машинаар зөөж байна. Бургас, Хайлаасгүйгээр Туул хэдийхэн удах билээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж