Есөн минутад зургаан ихэр хүүхэд төрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Есөн минутад зургаан ихэр хүүхэд төрүүлжээ

Есөн минутад зургаан ихэр хүүхэд төрүүлжээ

АНУ-д арван минут хүрэхгүй хугацаанд зургаан ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэй “Хүүхэд төрүүлэлтийн дэлхийн аварга” хэмээх бодит бус алдрын эзэн болсон байна. Тельма Чиака өнгөрсөн баасан гаригийн өглөөний 04.50-4.59 цагийн хооронд Техасын эмэгтэйчүүдийн эмнэлэгт амаржсан талаар www.www.ladbible.com цахим хуудаст мэдээлжээ.

Одоогоор шинэ ихрүүд эрчимт эмчилгээний тасагт буй бөгөөд бүгдийх нь биеийн байдал сайн байгаа аж. Тельмагийн уг төрөлт 4.7 тэрбумд нэг тохиолддог бөгөөд эмч нар сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Арван минутаас бага хугацаанд төрж чадсан нь үнэхээр гайхалтай байлаа” хэмээн ярьжээ. Тельмагийн дөрвөн хүү, хоёр охин 1.700-1.800 грамм жинтэй төрсөн байна. Тэрээр охиддоо Зина, Зуриэль гэсэн нэр хайрласан бөгөөд хөвгүүддээ хараахан нэр өгч амжаагүй байгаа аж.

Дашрамд дурдахад, өнгөрсөн сард Ирак улсын Дияали хотод 25 настай эмэгтэй долоон ихэр хүүхэд төрүүлж байсан ч ихрүүд төрөөд удалгүй нас барсан юм.

Б.ЕСҮХЭЙ

ЭХ СУРВАЛЖ: WWW.LADBIBLE.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж