Тусгай олимпийн наадмын анхны алтан медалийг Б.Элбэрэлт хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Тусгай олимпийн наадмын анхны алтан медалийг Б.Элбэрэлт хүртлээ

Тусгай олимпийн наадмын анхны алтан медалийг Б.Элбэрэлт хүртлээ

Тусгай олимпийн зуны 15 дугаар наадам Абу Даби хотноо энэ өдрүүдэд болж буй. Тэгвэл тусгай олимпийн  гурав дахь өдөр манай тамирчид гурван ч медаль хүртсэн бөгөөд анхны алтан медалийг Монголын тамирчин Б.Элбэрэлт усан сэлэлтийн төрлөөр хүртлээ. Монгол Улсаас Тусгай олимпоос алтан медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Тэрбээр эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд оролцож байгаа бөгөөд 25 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд өрсөлдөж аваргын алтан медалийн эзэн болов.

Мөн ширээний теннисний төрөлд манай улсаас оролцож буй У.Нинжбадам, Б.Амарболд нарын тамирчид ганцаарчилсан, хосын болон дэмжин тоглогчтой зэрэг төрлүүдэд оролцож, хос мөнгөн медаль хүртсэн байна.

Харин тусгай олимпийн гурав дахь өдрийн тоглолтын сүүлийн медалийг бөөрөнцөг шидэлтийн төрлөөр Х.Балжинням хүртэж, ангилалдаа гуравдугаар байр орж, хүрэл медаль хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж