Майкл Бен-Аригийн сонгуульд нэр дэвших эрхгүй болов

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Майкл Бен-Аригийн сонгуульд нэр дэвших эрхгүй болов

Майкл Бен-Аригийн сонгуульд нэр дэвших эрхгүй болов

Израилийн Дээд шүүх барууны хэт үзэлт “Еврейн хүч” намын дарга Майкл Бен-Ариг ирэх дөрөвдүгээр сарын 9-нд болох сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Майкл Бен-Аригийн Израилд оршин суудаг Араб иргэдийн талаарх хэлсэн үгтэй нь холбоотой аж. Тус улсын Хууль зүйн сайд, генерал Авичай Мандельблит “Бен-Аригийн намынхан арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхах үзлийг өөгшүүлсэн” хэмээжээ.

Үүний зэрэгцээ Израилийн Дээд шүүх  тус улсад оршин суудаг Араб гаралтай иргэдийг дөрөвдүгээр сарын 9-нд болох сонгуульд оролцох, нэр дэвших эрхийг сэргээсэн тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Б.ЕСҮХЭЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж