Израилийн Дээд шүүх барууны хэт үзэлт “Еврейн хүч” намын дарга Майкл Бен-Ариг ирэх дөрөвдүгээр сарын 9-нд болох сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Майкл Бен-Аригийн Израилд оршин суудаг Араб иргэдийн талаарх хэлсэн үгтэй нь холбоотой аж. Тус улсын Хууль зүйн сайд, генерал Авичай Мандельблит “Бен-Аригийн намынхан арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхах үзлийг өөгшүүлсэн” хэмээжээ.
Үүний зэрэгцээ Израилийн Дээд шүүх тус улсад оршин суудаг Араб гаралтай иргэдийг дөрөвдүгээр сарын 9-нд болох сонгуульд оролцох, нэр дэвших эрхийг сэргээсэн тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Б.ЕСҮХЭЙ