“Галын улмаас хүний амь нас эрсдээгүй, бэртэж гэмтсэн хүн байхгүй”

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

“Галын улмаас хүний амь нас эрсдээгүй, бэртэж гэмтсэн хүн байхгүй”

“Галын улмаас хүний амь нас эрсдээгүй, бэртэж гэмтсэн хүн байхгүй”

НЭМЭЛТ: 18.00 Онцгой байдлын албан хаагчид дөнгөж сая галыг унтраалаа. Урьдчилсан байдлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А байрны нэг, хоёр давхараас эхэлж гал гарсан байна.

Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан "Хоёр байрны дунд хэсэгт модон эдлэл, тавилга болон хөргөх том сэнс байдаг бөгөөд тухайн сэнснээс гал гарч, модон эдлэлд нөлөөлсөн болов уу" гэж үзэж байгаа юм байна.  Мөн галын үеэр зарим нэг бичиг баримт, тоног төхөөрөмж шатсан байдалтай байна. Зөвхөн гал гарсан өрөөнүүдэд есөн хүн ажиллаж байсан бөгөөд галын үеэр хүн бэртэж, гэмтээгүй гэдгийг албаныхан хэллээ.

Харин хэргийн газарт байсан гэрчүүдийн хэлснээр "Гал гарах үед юм дэлбэрч байгаа мэт хүчтэй чимээ гарсны дараа гал гарч эхэлсэн" гэдгийг хэллээ. Гэвч галын эцсийн шалтгааныг тогтоохоор Цагдаагийн албан хаагчид болон Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид ажиллаж байгаа юм.

17.40 цаг. Нийслэлийн засаг даргын тамгын газар, Голомт банкны дунд  яг  одоо гал гарч байна. Тодруулбал, эдгээр хоёр байрны голд гал гарч, ойр орчимд нь маш их хэмжээний утаа суунагласан байна. Нийслэлийн онцгой байдлын газраас хоёр   ч гал сөнөөх машин ирж галыг унтраахаар аврагчид ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газарт анх галын дуудлага 17.40 цагт ирсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж