Улаанбаатарт 3 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 3 градус хүйтэн байна

Улаанбаатарт 3 градус хүйтэн байна

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

Өнөө шөнө Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр, маргааш өдөр Өвөрхангайн нутаг, Баянхонгорын хойд, Архангайн зүүн, Төв аймгийн  баруун өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД

Өнөө шөнө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна.

2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 19-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус Идэрийн  голын хөндий, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр  хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ . Хур  тунадас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, түр  зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө  6-8 градус хүйтэн, өдөртөө 0-3 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 8-13 градус, бусад нутгаар сэрүүсч 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 9-11 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

2019 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20-НООС ГУРАВДУГААР САРЫН 24-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Гуравдугаар сарын 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 20-нд говь талын нутгаар, 21,22-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 23-нд өдөртөө дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж