Цаг агаарын улмаас "МИАТ", "Кореан-Айр"-ын нислэгүүд хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Цаг агаарын улмаас "МИАТ", "Кореан-Айр"-ын нислэгүүд хойшиллоо

Цаг агаарын улмаас "МИАТ", "Кореан-Айр"-ын нислэгүүд хойшиллоо

Цаг агаарын таагүй байдлын улмаас “МИАТ” компани зарим нислэгээ цуцалснаа мэдэгдлээ. Тодруулбал, Хонг Конг-УБ, Сөүл-УБ, Токио-УБ чиглэлийн нислэг маргааш өглөө /2019.03.19/ хүртэл хойшилжээ. Хонг Конг-Улаанбаатар чиглэлийн нислэг өглөө 09.00 цагт хөөрч, 13.00 цагт буух бол Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг өдөр 12.20 цагт хөөрч 15.05 цагт буух аж. Мөн Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг өглөө 09:05 цагт хөөрч 14.04 цагт буухаар тус тус төлөвлөжээ. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан дээрх нислэгийн хуваарь дахин өөрчлөгдөж магадгүй аж.

Түүнчлэн “Кореан Айр” чиглэлийн Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг 25 цаг саатсан бол “Туркис Эйрлайнс” компанийн Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэг хойшлогдож магадгүй байгаа аж. Улаанбаатарын цагаар өнөө орой 19.00 цагт Стамбулаас хөөрөх нислэг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой болох юм байна. Цаг агаарын таагүй нөхцөлөөс болж дотоодын нислэг болох  Чойбалсан, Эрээн, Оюутолгой  чиглэлийн нислэгүүд ч хойшилжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж