Орост талхны үнэ өснө | News.MN

Орост талхны үнэ өснө

Орост талхны үнэ өснө

Хэдийгээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаан буудайн 1 болон 2-р зэргийн гурилаар хийсэн талхны үнэ 2019 эхээр бага зэрэг буурсан ч оны эцэс рүүгээ 5-6 хувь нэмэгдэж магадгүй хэмээн ОХУ-ын Нарийн боов, талхны холбоо РИА Новости-д мэдээллээ.

2018 оны мөн үетэй харьцуулахад энэ оны нэгдүгээр сард улаан буудайн 1 болон 2-р зэргийн гурилаар хийсэн талхны үнэ 1,1 хувиар буурчээ. Харин дээд зэргийн гурилын талхны үнэд өөрчлөлт ороогүй ч хар талхны үнэ 0,9 хувиар нэмэгдсэн байна.

Ерөнхийдөө жилийн дунджаар 3-4 хувиар талхны үнэ нэмэгддэг ч энэ жил 5-6 хувиар нэмэгдэх тооцоог Нарийн боов, талхны холбоо хийжээ. Учир нь, энэ 2019 онд Орост НӨАТ-ын хувь хэмжээ нэмэгдсэнээс хамааран түрээс, үл хөдлөхийн үнэ нэмэгдсэн нь нөлөөлнө гэж үзэж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ж.Энхбаяр 2019-03-19 49.0.212.192

ОХУ-руу өөхөн тосонд хайрсан гэрийн боорцог гаргая даа.

Avatar

Баатараа 2019-03-19 66.181.179.21

Оросод талх төмсийг нь монголд махыг ховордуулаад үнэд оруулбал босно доо. Бусдаар дөрлүүлээд явдаг ард түмэн.

Avatar

ЭХ СУРВАЛЖ 2019-03-19 124.158.113.3

РИА НОВОСТИ-д тавигдсан бүх мэдээг орчуулж тавиачээ тийм л их хамтран ажилдаг юм бол!!!

Avatar

Amar 2019-03-19 202.179.27.191

ОХУ Авилгын эзэнт гүрэн болсонд харамсаж байна.Хурандаа Путин хурандаа Кадафийн хувь заяаг давтах бий гэхээс эмээж байна.

Avatar

Зочин 2019-03-19 202.131.244.210

Ямар аймаар стратегийн ач холбогдолтой мэдээ вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж