ОХУ-ын Чанарын алба дарсны мэдээллийн апп ажиллуулна

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Чанарын алба дарсны мэдээллийн апп ажиллуулна

ОХУ-ын Чанарын алба дарсны мэдээллийн апп ажиллуулна

ОХУ-ын Чанарын алба дарсны апп ажиллуулахаар төлөвлөж байгаа ажээ. Дарсны шилэн дээрх шошгыг апп-аар скайнердахад уг дарсны талаарх бүхий л мэдээллийг авч болох юм хэмээн Чанарын албаны дарга Максим Протасов РИА Новости агентлагт мэдээллээ.

Дарсны гарал үүслийн талаарх мэдээллээс гадна уг дарс ямар хоолтой илүүтэй зохицох, ямар хоолны орцонд ашиглаж болох зэрэг хүнд хэрэгтэй мэдээллүүд бас байх ажээ.

Чанарын албанаас Оросын дарсны портал ажиллуулахаар зэхэж байгаа бөгөөд үүний хүрээнд уг апп-ыг ажиллуулах юм. “Бид жил болгон дарсны брэндийн жагсаалтаа шинэчлэх бодолтой байгаа. Энэ 2019 онд 500 гаруй брэндийн дарсны жагсаалтыг бэлэн болгоно” хэмээн Максим Протасов хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж