РЖД компанийн сайжруулсан галт тэрэг анхны аялалдаа гарлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

РЖД компанийн сайжруулсан галт тэрэг анхны аялалдаа гарлаа

РЖД компанийн сайжруулсан галт тэрэг анхны аялалдаа гарлаа

Оросын төмөр замын РЖД компани зорчигчийн галт тэргээ шинэчлэн илүү тохь тухтай болгон сайжруулжээ. 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдөр сайжруулсан галт тэрэг анхны аяллаа Ростов-на-Дону хотоос Москва руу хийлээ хэмээн Хойд Кавказийн төмөр замын хэсгийн төлөөлөгч РИА Новости агентлагт мэдээллээ.

Сайжруулсан тохижилттой галт тэрэгний тасалбарын үнэ хуучинтайгаа ижил ажээ.

РЖД компани өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард галт тэрэгний зорчигчийн бүхээгт дотоод засал хийж байгаагаа мэдэгдсэн. Шинэчлэлээр зорчигчдын хувийн орон зайг илүү тав тухтай болгожээ. Тухайлбал, плацкарт буюу бүхээггүй галт тэрэгт зорчигч болгон хаалтын хөшигтэй болсон байна. Бүхээгтэй галт тэрэгний орны толгойд гэрэлтүүлэг тавьж, цахилгааны залгуур, USB оролтыг суулгажээ.

Галт тэрэгний коридорт халуун, хүйтэн усны цорго, мөн халуун хүйтнээр үлээх сэнс суурилуулжээ. Бие засах өрөөны хажууд усанд орох шүршүүр зоожээ. Мөн бие засах өрөө нь саван, гар арчих цаасан алчууртай болсон байна.

Ийм сайжруулсан галт тэрэгний тоог энэ ондоо багтан 50 ширхгийг үйлчилгээнд гаргахаар төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж