"Эко алтан заамар"-т ажилласан аврагчдыг шагналаа

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

"Эко алтан заамар"-т ажилласан аврагчдыг шагналаа

Төв аймгийн Заамар сумын нутаг “Эко алтан заамар” компанийн уурхайн ослын голомтод ажилласан алба хаагчдад өнөөдөр /2019.03.18/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнууллаа.

 “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор: ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярыг шагнасан юм. Тэрбээр, "Эко Алтан Заамар" ХХК-ийн уурхайн тайлбад ажиллах ажлын хэсгийг ахалж ажилласан юм.

 “Шударга журам медаль-аар: 

  • НОБГ-ын Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах дэслэгч Ж. Баярмагнай
  • БНД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Ган-Од,
  • Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Гантулга
  • Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн бүлгийн дарга, ахлах дэслэгч Л.Мөнхтулга, мөн ангийн бүлгийн дарга, ахлах дэслэгч Д.Баяржаргал мөн ангийн аврагч, дэслэгч Б. Идэрбат
  • Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Б. Отгонбаяр
  • Салбарын аврагч, ахлагч Б.Батчулуун
  • Салбарын аврагч, ахлах ахлагч С. Ванчигцэрэн
  • Салбарын аврагч, ахлагч Ц.Галбадрах
  • Салбарын аврагч, дэд ахлагч Э.Нэргүйбаатар
  • салбарын аврагч, дэд ахлагч Б.Шарав-Арилдий
  • Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлах ахлагч С.Эрдэнэбаатар
  • Холбооны засвар үйлчилгээний техникч, ахлах ахлагч М.Эрдэнэбаатар
  • Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Бадамсэрээжид
  • Мөн аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Э.Мөнгөнбагана

“Тэргүүний ажилтан” тэмдгээр: 

  • Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын сургагч ахлагч, ахлах ахлагч П.Дэлгэрсайхан,
  • Салбарын аврагч, ахлах ахлагч З.Гүррагчаа нарыг тус тус шагналаа.

Сануулахад, "Эко Алтан заамар" ХХК-ийн уурхайд хоёрдугаар сарын 28-нд осол гарч, дөрвөн иргэн амь насаа алдаж, хоёр иргэн бэртсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Хөрсний нуралт үүсч, мөстэй  усанд хэдэн өдөр шумбалт хийсний эцэст Онцгой байдлын албан хаагчид цогцсыг гаргаж, ар гэрт нь хүлээлгэж өгсөн юм. Тодруулбал, гуравдугаар сарын 2-9-ний өдрийн хооронд цогцсыг эрэн хайх ажиллагааг явуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж