Нам ч үгүй, нэр ч үгүй хоёр

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Нам ч үгүй, нэр ч үгүй хоёр

Нам ч үгүй, нэр ч үгүй хоёр

УИХ дахь Ардчилсан намын хоёр ч гишүүн намрын чуулганаар намаасаа татгалзаж, нэг нь намаасаа албан ёсоор хөөгдөөд буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа гарах хүсэлт өгснийх нь дараа намын удирдлагууд нь даруй шийдвэрлэж өгсөн. Харин УИХ-ын гишүүн Л.Болдын хувьд намаасаа гарах хүсэлтээ өгсөн ч намын дунд шатны байгууллага нь намын нэрээр сонгуульд ялалт байгуулж, гишүүн болсон учраас гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн тохиолдолд түүнийг намаасаа гаргана гэдгээ хэлээд буй. Тэгвэл намтай ч юм шиг, намгүй ч юм шиг жирийн гишүүд болсон Л.Болд, Ж.Батзандан нар өнөөдөр нам байгуулахаар болсон талаараа дуулгав. Тэдний хувьд шинээр байгуулах намынхаа нэр, их хурлыг хийгээгүй байгаа ч ямартай ч Монголынхоо төлөө, шинэ ардчилсан, хөгжлийн төлөө УИХ-д суудалтай шинэ нам байгуулж байгаагаа зарлав. УИХ-д суудалтай шинэ нам байгуулна гэдэг юу л бол. “УИХ-ын ээлжит болон нөхөн сонгуульд оролцоогүй намыг парламентын үйл ажиллагааны бүрэн эрхийн хугацаанд УИХ-д суудалтай нам гэж үзэхгүй” гэж Улсын дээд шүүх тайлбарласан байдаг. Тиймээс хоёр гишүүний хувьд нам байгуулсан ч УИХ-д суудалтай болж чадахгүй, цаашдаа сул гишүүнээр тооцогдоод явах л боломж бий.

Мөн сүүлийн үед УИХ-ын 76 гишүүнээс хамгийн хамгийн шалгаруулна гэвэл, хамгийн олон хэвлэлийн хурал хийж, зурагтаар гардгаар нь УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарыг нэрлэж болно. Чуулган завсарласан үед ч, хуралдаж байх үед ч, хэвлэлийхнийг дуудаж, нэг л асуудлаа ярьдаг тэд сүүлдээ бүр нэр хүнд ч үгүй боллоо хэмээн шүүмжлэгчид олширлоо. Ямар сайндаа л нам ч үгүй болсон одоо бүр нэр хүнд ч үгүй болох нь гэж шоглож суухав дээ, сошиалынхан.

 

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж