“Зүтгүүр болсон үндэсний том компаниуд л улсыг босгоно”

Хуучирсан мэдээ: 2019.03.19-нд нийтлэгдсэн

ГАРЦ ҮГ

“Зүтгүүр болсон үндэсний том компаниуд л улсыг босгоно”

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

Цэнгүүн

П.Цэнгүүн

“Алтан тариа” компанийн Гүйцэтгэх захирал

“Хүмүүс зэрлэг капитализм, муухай, хэдэн шунахай бизнесменүүд, шунахай корпорацууд бүгдийг нь хулгайлдаг, тонодог, дээрэмддэг гэж ярьдаг. Өнөөдрийн, одоогийн нийгэмд үзүүлж байгаа зүйл тийм байгаа шүү дээ. Хамгийн муухай хүмүүс бизнесменүүд боллоо. Энэ капитализм буюу чөлөөт зах зээл гэдгийн гол үзэл санаа, үнэт зүйлс, санааг монголчууд ерөөсөө мэдэхгүй, ойлгохгүй байна. Аргагүй шүү дээ, тийм түүх ч байгаагүй. хувь хүмүүс эрх чөлөөтэй, өмч хөрөнгөтэй болоод, чөлөөт зах зээл дээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, арилжаалж найтаалцдаг болоод, үүний ачаар хүн төрөлхтөн долоо, найман тэрбум болж, үнэхээр хангалуун сайхан амьдарч байгаа гэдгийг мартчихсан, санах ч үгүй. Бүгдээрээ өнөөдөр хамгийн муухай зүйл бол чөлөөт зах зээл, зэрлэг капитализм, бүгдийг устгаж байгаа гэж боддог боллоо. Тийм учраас төр үүнийг зохицуулах ёстой, хууль гаргах ёстой, хянах ёстой гэхээр, тэгээд дахин хуваарилалт, баялгийн тэгш хуваарилалт гээд буцаад социализм руугаа орчихож байгаа юм.”

Эх сурвалж: Ардчилал таймс

Erdenebileg

Д.Эрдэнэбилэг

ХХБ-ны Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга

“Угаасаа л миний сүүлийн 20 жилийн явсан зам нь аж үйлдвэр. Би аж үйлдвэрийг л дэмжиж явсан. Одоо ч манай банкны үндсэн зорилго. Ядуурал хүндрэлээс энэ улсыг гаргах юм нь л аж үйлдвэржилт. Хэдэн том үндэсний үйлдвэрлэлтэй болчих юм бол энэ олон компаниуд татагдаад, чирэгдээд явчих юм. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт шиг ийм аж ахуйн нэгжүүд олшрох л юм бол бид хөгжинө. Монголын өнөөгийн эдийн засаг нь өөрөө том corporate-business рүү чиглээгүй байгаа. Хэрэв Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгой шиг аж ахуйн нэгжүүд олноор байгуулагдаад эхлэх юм бол энэ олон жижиг дунд үйлдвэрүүдийг араасаа хэдэн зуугаар нь чирээд л явчихна. Зүйрлээд хэлэх юм бол вагоны чиргүүлүүд олон байна. Харин вагоны зүтгүүрүүд цөөхөн байна. Зүтгүүр болсон үндэсний том компаниуд л улсыг босгоно. Дэлхийн түүх өөрөө ийм юм. Бид ажиллах л хэрэгтэй. Өөрсдөө бид үнэт зүйлтэй. Ардчилсан улс, чөлөөт зах зээлтэй. Одоо яаж хөгжих нь биднээс л шалтгаална. Үнэ цэнэтэй ийм хоёр том зүйл бидэнд бий шүү дээ.”

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж