KFC сүлжээ рестораны Зайсан дахь салбарт иргэд хордсон хэрэг гарснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрч байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр уснаас гэдэсний бүлгийг эмгэг төрүүлэгч, халуунд тэсвэртэй нян илэрсэн болохыг мэдэгдсэн билээ. Шалгалтын эцсийн дүгнэлтийг маргааш танилцуулахаар болсон байна. Иймд урьдчилж мэдээлэл өгөх боломжгүй гэж тус газраас хэлэв.
Одоогоор KFC сүлжээ рестораны бусад салбаруудад хийсэн хяналт шалгалтын дүнг албан ёсоор мэдэгдээгүй байгаа бөгөөд үйл ажиллагаагаа нь хэвийн үргэлжилж байгаа юм. Харин Зайсан дахь KFC сүлжээ ресторанд Зөрчлийн тухай хуулиар есөн сая төгрөгийн торгууль оногдуулахаар болжээ.
Холбоотой мэдээ