Шуурхай албанд автомашин хүлээлгэн өгөв

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Шуурхай албанд автомашин хүлээлгэн өгөв

Шуурхай албанд автомашин хүлээлгэн өгөв

Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор Төв аймгийн Мөнгөнморьт суманд Гал түймэр унтраах, аврах IV зэрэглэлийн 75 дугаар анги, Батсүмбэр суманд Гал түймэр унтраах, аврах анги, Лүн болон Баян сумдад Эрэн хайх, аврах бүлгийг байгуулахаар шийдвэрлэсэн.

Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн баярыг тохиолдуулан  дээрх анги, эрэн хайх бүлгүүдэд ажиллах алба хаагчдын тангараг өргөх ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

Ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатар нар оролцсон юм.

Энэ үеэр аймгийн Засаг даргын хөрөнгөөр шинээр байгуулагдсан анги, салбаруудад шуурхай албаны УАЗ фургон автомашиныг хүлээлгэн өглөө.

Ингэснээр нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, ослын үед гамшгаас хамгаалах үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах боломж бүрдэж байна гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж