“Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор сүүлийн үед үндэсний хувцсаараа гоёх дуртай болжээ.
Тэрээр буриад дээл өмсөн, үйл урлан суугаа зургаа фейсбүүк хуудсандаа оруулсан нь фэнүүдийнх нь анхаарлыг эрхгүй татсан байна.
30 хэдийнэ гарсан ч ганц бие яваа түүнийг хэзээ хувийн амьдралаа зохиох вэ гэж хүмүүс хамгийн их асуудаг гэнэ.
Энэ тухайгаа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Орчин үеийн эмэгтэйчүүдийн гэр бүл зохиох нас нь бидний үе гэж боддог. Юм болгон санаснаар болдоггүй юм байна. Хэт өндөр босго тавиад байж магадгүй юм. Гэхдээ нэлээд харж байж л шийднэ гэдэг бодолтой байдаг. Манай Сарнай, Чимбаа хоёр арав гаруй жил үерхэж нэг гэрт орсон. Тэдэн шиг олон жил харах нь хаашаа юм, нөхөр болох хүнээ сайн таньж байж амьдралаа холбоно” хэмээн хариулжээ.
Т.АНУ