Улсын хэмжээнд ЭЕШ-ын бүртгэл дууссан

Хуучирсан мэдээ: 2015.04.22-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд ЭЕШ-ын бүртгэл дууссан

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт хаяанд иржээ. Шалгалтын бүртгэлийг уржигдар буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 18:00 цагаар тасалбар болгосон. Хоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн хоёр сар 10 хоногийн турш бүртгэл үргэжилсэн ч тодорхой шалтгааны улмаас бүртгэлээс хоцрогсод байсаар байна. Тэдгээр хүүхдүүдийг бүртгэлд хамруулах боломжтой эсэхийг бид Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-ийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс тодруулан асуулаа.

-ЭЕШ-ын бүртгэл дууссан. Орон даяар нийт хэдэн хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бэ?

Улсын хэмжээнд ЭЕШ-ын бүртгэл 18:00 цагт өчигдөр дууссан. Гэхдээ одоогоор бүртгүүлэгчдийн тоо бүрэн дүүрэн  гараагүй байна. Энэ сарын 24-нд шалгуулагчдын тоо эцсийн байдлаар тодорхой болно.

-Бүртгэл дуусчихаад байхад тоо тодорхой бус байгаа нь ямар учиртай вэ?

-Энэ нь гуравдугаар сарын 21-нд зохион байгуулсан Монгол хэл бичгийн  шалгалтанд цөөнгүй шалгуулагч улсын хэмжээнд 21493 шалгуулагч орсон үүнээс 18200 шалгуулагч тэнцсэн. Шалгалтад бүдэрсэн 3293 шалгуулагч,  шинээр нэмж бүртгүүлсэн шалгалтанд ороогүй хэрнээ бүртгэлээ баталгаажуулсан 2170 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлсэн байна. Эдгээр шалгуулагчид цаашид ЭЕШ-даа орох эсэхээс нийт шалгуулагчийн тоо шалтгаална.

-Монгол хэл бичгийн давтан шалгалт хэзээ болох вэ. Нийт хичнээн хүүхдүүд оролцох бол?

Дөрөвдүгээр  сарын 25-ны Монгол хэлбичгийн давтан шалгалтыг авна. Давтан  шалгалтад таван мянга гаруй шалгуулагч оролцоно.  

-ЭЕШ-ын бүртгэлдээ амжиж бүртгүүлээгүй хүүхдүүдэд дахин бүртгүүлэх боломж байгаа юу?

Монгол хэл бичгийн шалгалтандаа бүртгүүлээгүй, босго оноогоо даваагүй шалгуулагчдын хувьд ЭЕШ-ын нэмэлт бүртгэлд орох боломж байхгүй. Харин 2015 оны гуравдугаар сарын 21-ний Монгол хэл бичгийн шалгалтанд тэнцсэн болон дахин шалгалтанд хамрагдахаар бүртгүүлсэн хэрнээ ЭЕШ-ын бүртгэлийн хугацаандаа амжиж бүртгүүлээгүй шалгуулагчид  дөрөвдүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Боловсролын үнэлгээний төв дээр ирж бүртгүүлж болно.

-Монгол давтан шалгалтад орж буй шалгуулагчдад анхааруулах зүйл бий юү?

Монгол хэл бичгийн дахин шалгалт дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын цагаар  12:00 цагт эхэлнэ. Шалгуулагчид үндсэндээ хувийн зүгээс шалтгаалах зүйлс дээр анхаарах хэрэгтэй. Жишээ нь бичиг баримтын бүрэн бүтэн байдал, шалгалтын цагаас хоцрохгүй таслахгүй байх, шалгалтын дэг журамыг баримтлах зэрэг.

-ЭЕШ-ын хуваарь хэрхэн гарсан бэ. Хэзээ эхлэх билээ?

-Доорх хуваарийн дагуу ЭЕШ-ыг улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.

Шалгалт авах өдөр

Цаг

Хичээл

06 сарын 18

10:00 – 11:20

Монгол улсын түүх

13:00 – 14:40

Хими

16:00 – 17:20

Англи хэл

06 сарын 20

08:30 – 09:50

Газар зүй

11:30 – 13:10

Математик

14:30 – 15:50

Биологи

17:10 – 18:20

Монгол хэл

06 сарын 21

08:00 – 09:40

Физик

11:30 – 12:50

Нийгмийн тухай мэдлэг

14:20 – 15:40

Орос хэл

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж