Говийн нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус дулаан

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

Говийн нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус дулаан

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун, говийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын  дуу цахилгаантай бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 27-29 градус дулаан байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж