2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 582,167,326 төгрөгийн үнийн дүн бүхий 742,175 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Талх чихэр ХК (TCK+4.79%) болон "Айтүүлс ХК (ITLS+3.16%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Би ди сек ХК (BDS-4.06%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN-3.72%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.23 хувиар өсч 20792.73 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,479,873,211,763 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ