СХД-ийн хөлбөмбөгийн АШТ боллоо

Хуучирсан мэдээ: 2015.04.22-нд нийтлэгдсэн

СХД-ийн хөлбөмбөгийн АШТ боллоо

Хүүхдийн спортын V их наадмын хүрээнд Эрүүл мэнд, спортын яамны дэд сайд Т.Болдбаатарын нэрэмжит Сонгинохайрхан дүүргийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.  Эрүүл мэнд, спортын яамны дэд сайд Т.Болдбаатар нь Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдсон бөгөөд дүүргийнхээ хүүхэд багачуудыг бие бялдар, оюун сэтгэхүйг эрүүл, зөв төлөвшүүлэхээр олон ажил төлөвлөөд байгаагийн нэг нь энэхүү хөлбөмбөгийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн  байлаа.

Тус тэмцээнд тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын эрэгтэй 12 баг, эмэгтэй 10 багийн  нийт 330 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:

Эрэгтэй:

1-р байрт Ц.Ариунсүх дасгалжуулагчтай 106-р сургууль
2-р байрт Ф.Отгонсайхан дасгалжуулагчтай 42-р сургууль
3-р байрт А.Дэмбэрэл дасгалжуулагчтай 104-р сургууль

Эмэгтэй:

1-р байрт Энхжин дасгалжуулагчтай 65-р сургууль
2-р байрт Пүрэвдорж дасгалжуулагчтай 67-р сургууль
3-р байрт Санжмятав дасгалжуулагчтай 62-р сургуулийн багууд тус тус шалгарлаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж