Дерипаска АНУ-ын Засгийн газрын эсрэг зарга үүсгэв

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Дерипаска АНУ-ын Засгийн газрын эсрэг зарга үүсгэв

Дерипаска АНУ-ын Засгийн газрын эсрэг зарга үүсгэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дотны нөхөр, тэрбумтан Олег Дерипаска өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт АНУ-ын Сангийн яамны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тэрбээр АНУ-аас ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлээд, түүнийг цуцлахыг хүсчээ.

АНУ-ын хоригийн улмаас Дерипаскагийн олон улс дахь бизнес асар их хэмжээний хохирол амсч буй аж. Тухайлбал, банкууд зээлийн гэрээгээ цуцалж, бусад бизнес эрхлэгчид Олег Дерипаскатай хамтран ажиллахаас татгалзаж, улмаар түүний хөрөнгийн хэмжээ 7.5 тэрбум ам.доллараар буурчээ.

Түүнийг 2016 онд АНУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын тал хөндлөнгөөс оролцоход тодорхой нөлөө үзүүлсэн хэрэгт буруутгаж байгаа аж. Харин Олег Дерипаска үүнийг нотлогдоогүй, таамаг гэжээ. Тэрбээр АНУ-ын шүүх асуудлыг шалгаж үзээд, шударга шийдвэр гаргана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн 2018 онд АНУ-аас ОХУ-ын Засгийн газрын эсрэг авсан хориг арга хэмжээнд багтсан “US Rusal”, “En+” компаниуд нь хөнгөн цагаан үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог. АНУ-ын Засгийн газар энэ оны эхний сард Дерипаскагийн шууд болон шууд бус оролцоотой “US Rusal”, “En+”, “EuroSibEnergo” гурван компанийн эсрэг хоригоо цуцалсан билээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж