Христэд итгэгч эр лалын шашинтнуудыг хамгаалахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Христэд итгэгч эр лалын шашинтнуудыг хамгаалахыг хүсчээ

Христийн шашинтай нэгэн англи эр Крайстчерчийн сүмд халдлага үйлдэгдсэний дараа, өнгөрсөн баасан гаригт лалын сүмд сүсэгтнүүд мөргөл үйлдэх үеэр үүдэнд нь очин “Та нар миний найзууд. Тиймээс би та нарыг мөргөл үйлдэх хугацаанд хамгаалах болно” гэж бичсэн самбар барин зогссон талаар www.ladbible.com цахим хуудаст мэдээлжээ.

Андрей Грейстоун хэмээх эр лалын сүмд мөргөл үйлдэх цагаар эерэг үйлдэл хийх ёстой гэж бодсон байна. Тэрбээр “Хэрэв би лалын шашинтан байсан бол уг халдлагын дараа юу мэдрэх байсан талаар эргэцүүлсэн. Магадгүй би уур хилэн, айдас мэдрэх байсан байх. Тиймээс би жижигхэн ч атугай зүйл хийж байдлыг өөрчлөхөөр шийдсэн” гэжээ.

Түүний энэхүү зураг сошиалд нийтлэгдсэн даруйдаа олон зуун хүний сэтгэлийг хөдөлгөж, доор нь маш олон эерэг сэтгэгдэл бичигдсэн байна. Тэрбээр зураг нь нийгмийн сүлжээнд нийтлэгдсэнээс хойш дэлхийн өнцөг булан бүрээс маш олон хүнээс зурвас хүлээн авснаа өгүүлжээ. Грейстоун энэхүү зургийг нийгмийн сүлжээнд тавьсан охиноороо бахархаж буйгаа илэрхийлсэн байна. Охин нь зургийг нийтлэхдээ "Энэ миний аав Эндрю Грейстоун. Би түүний охин нь, үнэхээр их бахархаж байна” хэмээн бичжээ.

Б.ЕСҮХЭЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж