Алба хаагчид цол нэмлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Алба хаагчид цол нэмлээ

Алба хаагчид цол нэмлээ

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штаын даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн б/251 дүгээр тушаалаар  ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Нармандах нарт албан тушаалын зэрэглэлийн Хурандаа  цол олголоо. Харин Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар,

Хугацааны өмнө дэд хурандаа цолоор, НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, Нийслэлийн Аврах анги-105-ын захирагч, хошууч Ш. Мэндсайхан нарын 3 алба хаагч,

Хугацааны өмнө хошууч цолоор, НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, ахмад Ц. Очбадрал нарын 4 алба хаагч,

Хугацааны ахмад цолоор, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Шижирболд, Санхүү эдийн засгийн хэлтсийн техник, тоног төхөөрөмж хариуцсан инженер, ахлах дэслэгч Б.Сэрдамба, Нийслэлийн Аврах анги-105-ын эмч-сэтгэл зүйч, ахлах дэслэгч Э.Отгонтуяа, мөн ангийн бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч, ахлах дэслэгч Б.Отгонбаяр,мөн ангийн бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч, ахлах дэслэгч Г.Батмөнх, Багахангай дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Г.Отгонбаатар нарын 9 алба хаагч,

Хугацааны өмнө ахмад цолоор, ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Г. Ган-Эрдэнэ нарын 5 алба хаагч,

Хугацааны ахлах дэслэгч цолоор,  ГСХ-ийн мэргэжилтэн, дэслэгч Б.Хулан, НОБГ-ын БГД-ийн мэргэжилтэн, дэслэгч О.Хатантуул, СХД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч М. Болор-Эрдэнэ, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, дэслэгч Ш.Эрдэнэболд, Уул уурхай аврах ангийн эмч-сэтгэл зүйч, дэслэгч Б.Батцэцэг, Давтан сургалт, сэргээн заслын төвийн мэргэжилтэн, дэслэгч О. Оюубилэг, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн мэдээлэл хүлээн авагч, дэслэгч Б.Энхзул нарын 13 алба хаагч,

Хугацааны өмнө ахлах дэслэгч цолоор, ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн, дэслэгч Н.Ананда,  Санхүү, хангалт үйлчилгээний газрын Улсын нөөцийн бараа материалын бүртгэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Д. Байгалмаа нарын 4 алба хаагч,

Дэслэгч цолоор, НОБГ-ын мэргэжилтэн, ахлах ахлагч Ө.Мөнх-Отгон, ЧД-ийн ОБХ-ийн автын механик, ахлах ахлагч Ч.Мөнхтөр,  СБД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн салааны захирагч, ахлах ахлагч Г.Бат-Энх, БГД-ийн ОБХ-ийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах ахлагч У.Мягмарсүх, Налайх дүүргийн ОБХ-ийн Эрэн хайх, аврах бүлгийн дарга, ахлах ахлагч С.Отгонбаяр, мөн хэлтсийн ахлах нягтлан бодогч, ахлах ахлагч Б.Төгсбуян, Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын бүлгийн дарга-хөгжмийн ахлах техникч, ахлах ахлагч А.Мөнхбаяр нарын 14 алба хаагч,

Гамшиг судлалын хүрээлэнгийн номын санч, нярав Э. Энхчимэг,нийслэлийн Аврах анги-105-ын шуурхай албаны жолооч Х.Наранхүү, БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч Г. Алтаншагай, ЧД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч Л.Алтанцэцэг, “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооны нярав-слесарь З. Галт-Очир, Үндэсний аврах бригадын Тээврийн салбарын аврагч-жолооч А. Энх-Орших, мөн салбарын аврагч-жолооч Б.Эрдэнэдаваа, мөн бригадын Засварын салбарын автомашины засварчин Ц.Алтан-Очир, мөн салбарын автомашины засварчин Г.Батаа, мөн бригадын Уул уурхайн аврах ангийн нярав А.Ариунцэцэг, мөн бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч Ш. Даваадорж нарын 16 алба хаагчдад “Дэд ахлагч” цол хүртээлээ.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр  НОБГ-ын Багахангай дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Мөнгөнцоож, БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч О.Чулуундорж,  ХУД-ийн ОБХ-ийн урьдчилан сэргийлэх, хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Ж. Энхтөр,

СХД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Т.Жаргалсайхан, Налайх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч О.Бямбаа, мөн ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Мягмарсүрэн, Үндэсний аврах бригадын хүнд механизмын жолооч, ахлах ахлагч Г.Булганбаатар, Мөн бригадын нярав, ахлах ахлагч Ж.Оюунбилэг, Давтан сургалт, сэргээн заслын төвийн шуурхай албаны жолооч, ахлах ахлагч Д.Болдбаатар нарын 26 алба хаагч шагнууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж