Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт зохион байгууллаа | News.MN

Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт зохион байгууллаа

Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан.

Хөтөлбөрийн нэг гол зорилт нь эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх ажил бөгөөд төлөвлөгөөний дагуу Хууль, зүйн үндэсний хүрээлэнгээс сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэж хэвлүүлсэн байна.

Сургалтын хөтөлбөрийн дагуу “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтын гуравдугаар ээлжийн сургалтыг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Хуульчдын танхимд зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн, хорооны нийгмийн ажилтан 18 албан хаагч хамрагдсан ба цаашид сургалт үргэлжлэн явагдана гэж нийслэлийн Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж