Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б.Алтантулга нэгдүгээр сарын 22-нд амиа алдсан. Талийгаачийн ар гэрийнхэн талийгаачийг бусдад зодуулж, хүнд гэмтэл авч амиа алдсан гэж үзэж байгаа юм. Харин шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр талийгаачийг “Өвчний улмаас амиа алдсан” гэсэн дүгнэлт гаргасныг ар гэрийнхэн нь эсэргүүцэж, өнөөдөр /2019.3.18/ Батлан хамгаалах яамны гадаа суулт зарлалаа.
Талийгаачийн ах Б.Эрдэнэбатаас шинжилгээний дүгнэлтийн талаар тодрууллаа. Тэрбээр “Шүүх эмнэлгийн шинжилгээний дүн хоёр удаа гарсан. Эхнийх дээр гаднаа ил шарх, сорвигүй, гаднын хөлөөгүй” гэж гарсан. Хоёр дахь дүгнэлт дээр “Өвчний улмаас, ачаалал дааж чадалгүй амиа алдсан” гэж гарсан гэлээ.
Батлан хамгаалах яам тэднийг хүлээн авч уулзаагүй тул талийгаачийн ар гэрийнхэн дараагийн шатны шүүх байгууллагад хандахаар болжээ.
Холбоотой мэдээ