Канад охин Индиан Уэлльсийн түрүүг хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Канад охин Индиан Уэлльсийн түрүүг хүртэв

Канад охин Индиан Уэлльсийн түрүүг хүртэв

Чансаагаараа мэргэжлийн талбайн теннисний Их Дуулга тэмцээний дараа орох эрэгтэйчүүдийн АТР-н Мастерс-1000, эмэгтэйчүүдийн Премьер Мандатори зэрэглэлд багтах Индиан Уэлльс тэмцээн өндөрлөж байна. Австралийн Их Дуулга тэмцээнээс хойш цуглараагүй байсан талбайн теннисний бүхий л шилдгүүд АНУ-ын Калифорни мужид хоёр долоо хоногийн турш цуглаж Индиан Уэлльс буюу Парибас Опен тэмцээний цомын төлөө өрсөлдсөн.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээд Их Дуулга тэмцээний гурван удаагийн аварга Германы А.Кербер болон цагаан хуудсаар оролцсон 18 настай Канад охин Б.Андресску нар шалгарсан байна. Хоёр теннисчин хоёулаа анх удаагаа Индиан Уэлльс тэмцээний шигшээд шалгарсан нь энэ байсан юм. Шигшээ тоглолт 2 цаг 18 минут үргэлжилж Б.Андресску 6-4, 3-6, 6-4 харьцаагаар А.Керберийг хожиж WTA-н карьерынхаа анхны цомыг хүртэв. Канад теннисний түрүү Индиан Уэлльс тэмцээнд цагаан хуудсаар оролцон түрүүлсэн анхны тохиолдол болсон бөгөөд чансааны 152-д байсан бол 30-д орж ирлээ.

Тэмцээний шинэхэн аварга Б.Андрееску эхний шатанд Румын И.Бегу, 2-р шатанд Словак теннисчин Д.Чибулкова, 3-р шатанд Швейцарын С.Фёгеле, 4-р шатанд Хятадын К.Ван, дунд шөвөгт Испанийн Г.Мугурузаг, хагас шигшээд Украйны Е.Свитолинаг тус тус буулган авснаар шигшээд шалгарсан.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж