УИХ-ын дарга болон нэр бүхий гишүүд Швейцарьт ажиллах хугацаандаа Сангийн сайд асан С.Баярцогтын таван дансны хуулгыг авчирсан талаар Т.Аюурсайхан гишүүн ѳѳрийн сошиал хуудсандаа нийтэлсэн. Ингэхдээ тэрхүү хуулгыг авчирсан гэж тодотгосон байсан юм. Энэ нь УИХ-ын гишүүд шүүх байгууллагын үүрэг гүйцэтгэлээ гэсэн шүүмжлэлийг олон нийтээс хүлээгээд байгаа юм. Тэгвэл энэ талаар томилолтын багт хамт явсан
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодруулахад "Швейцарьт гишүүд ажиллах үеэрээ тус улсын хууль хяналтынхантай огт уулзаагүй. Т.Аюурсайхан ганцаараа шѳнѳ дѳлѳѳр уулзчихаагүй л бол ѳдрийн цагаар ийм уулзалт болоогүй. С.Баярцогтод хамаарах дансны мэдээлэл биднийг Швейцарьт айлчлахаас 14 хоногийн ѳмнѳ Гадаад харилцааны яаманд ирсэн юм билээ” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Түүнээс гадна, АТГ-ын зүгээс 2016 оноос хойш Швейцарийн прокурорын байгууллагатай хамтран ажилласны үр дүнд 2019 оны хоёрдугаар сард дансны хуулга болон бусад мэдээллийг авсан гэх мэдээлэл ч бий. Өөрөөр хэлбэл, АТГ-ын хүсэлтээр ирсэн дансны хуулгийг Т.Аюурсайхан өөрөө авчирсан мэтээр сошиалд мэдээлэл цацсан бололтой.
Сануулахад, Сангийн сайд асан С.Баярцогтыг Швейцарийн банкинд нэг сая гаруй ам.долларын нууц данстай гэдэг нь өнгөрсөн хавар илэрч шуугиан тариад байсан юм. Гэхдээ хэргийг хуулийн байгууллага одоо ч шалгаж байгаа юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ