“Алтаргана” наадам 21-нд нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

“Алтаргана” наадам 21-нд нээлтээ хийнэ

Буриад зон олны  баяр болох “Алтаргана-2010” наадам энэ сарын 21-ний өдөр нээлтээ хийнэ. Ес дэх удаагаа зохиогдох “Алтаргана” наадам энэ жил Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байгаагаараа онцлог юм. Буриад зоноор овоглодог “Алтаргана” наадамд хөрш хоёр орны төдийгүй хилийн чанад дахь буриад ястнууд болон халимаг, барга ястнууд ч оролцдог.  Алтаргана наадмын үеэр буриад бөхийн барилдаан, буриад сурын харваа, хоёр насны морины уралдаан болох төдийгүй буриад ястнуудаа өргөнөөр оролцуулсан буриад дуу, “Буриад хүний нэг өдөр” сэдэвт аман зохиол, буриад үндэсний хувцас урлалын уралдаан болон “Дагина” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болох ажээ. Алтаргана наадмын эрийн гурван наадамд  эртэй бяртай бүхэн хүчээ сорьдоггүй бөгөөд гагцхүү буриад гаралтай бөхчүүд, харваач, уяач нар хурд хүчээ гайхуулдгаараа онцлог. Урьд өмнө нь болсон буриад зоны  наадамд 10-20 мянган буриад ахан дүүс оролцож байсан бол энэ жил Халимаг, Тува, Казакстан, Якут, ОХУ, БНХАУ, Европын холбооны улсуудаас нийт 15 мянга гаруй төлөөлөгч оролцох юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж