Индонезид үерийн улмаас 73 хүн амиа алджээ | News.MN

Индонезид үерийн улмаас 73 хүн амиа алджээ

Индонезид үерийн улмаас 73 хүн амиа алджээ

Индонезид үерийн улмаас 73 хүн амиа алджээ

Индонезийн зүүн нутгийн Папуа мужид бямба гаригаас /2019.03.16/ эхлэн ширүүн бороо үргэлжлэн орж, үер буусны улмаас хөрсний гулгалт үүсэн 73 хүний амь эрсэджээ. Үүнээс гадна 70 гаруй хүн бэртэж гэмтэн, олон арван хүн сураггүй алга болоод байгаа талаар орон нутгийн удирдлагууд мэдээлж байна.  Хот тосгодод хэдэн арван байшин барилга нурж, зам гүүр эвдэрч сүйдэн, зарим газар тог цахилгаан тасалдаад байгаа юм.

Байгалийн гамшигт үзэгдэл Папуа мужийн нийслэл Явапура хот болон түүний эргэн тойрны бүс нутгийг хамарчээ. Иймд дээрх бус нутгаас 4000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Аврах албаныхан болон, цэргийн албан хаагчид сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа ба амиа алдагсдын тоо цаашид өсөх хандлагатай байна гэв.

Үүнээс өмнө нэгдүгээр сард Сулавеси аралд үер буусны улмаас мөн 701  хүн амиа алдсан билээ. Индонезид аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл борооны улирал байдаг бөгөөд энэ үеэр үер болон хөрсний гулгалт их бага хэмжээгээр байнга болдог байна.

Эх сурвалж:BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Харамсалтай 2019-03-18 103.10.20.118

Газар хөдлөлт, цунами, галт уулын дэлбэрэлт, үер, хөрсний гулгалт байнга болж байдаг түгшүүртэй хэцүү улс шүү. Харамсалтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж