“Спорт клубүүдийг дөрөвдүгээр сараас итгэмжилнэ”

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

“Спорт клубүүдийг дөрөвдүгээр сараас итгэмжилнэ”

“Спорт клубүүдийг дөрөвдүгээр сараас итгэмжилнэ”
дасгал, спорт

Өнгөрсөн жил Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж, тус хуулийн 9.4 дэх хэсэгт “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” заалтыг нэмж оруулсан. Энэ өөрчлөлт 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ гэж хуульчилсан байдаг. Гэвч одоог болтол хэрэгжээгүй л байна. Сар бүр эрүүл мэндийн даатгал төлдөг ч түүндээ тохирсон үйлчилгээг авч чаддаггүй иргэд, тэр дундаа залуус энэ өөрчлөлтийг дэмжиж, хэрэгжих өдрийг хүлээсээр байгаа.

Фитнесс, йог, спорт клуб зэрэгт идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэвэл хөнгөлөлт үзүүлэх энэ ажилд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хоёр тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм. Энэ ажлыг эхлүүлэхийн тулд спорт клубүүдийг магадлан итгэмжлэх шаардлагатай.

Спорт клубийг магадлан итгэмжлэх ажлын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн Ж.Тунгалагаас тодрууллаа. Тэрбээр “Спорт клубийг магадлан итгэмжлэхэд бэлтгэл ажил их ордог. Спорт клубт цэвэр, тухтай орчин, үйл ажиллагааны хөтөлбөр, мэргэжлийн багш, аргазүйчтэй байх зэрэг тодорхой стандарт бий. Энэ стандартын дагуу магадлан итгэмжлэх ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ. Тухайн спорт клуб нь хамрагдах хүсэлтээ манайд ирүүлэх шаардлагатай. Ингээд хүсэлтийн дагуу манай шинжээчийн баг очиж ажиллах юм. Шинжээчийн багаас 80-аас дээш оноо авсан бол орон тооны бус зөвлөлөөр орж спорт клубийг магадлан итгэмжлэх юм. Магадлан итгэмжилсэн клубүүдийн материал Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/- т очиж, ЭМДЕГ-ын шалгуурт тэнцсэн тохиолдолд тухайн клуб эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үйлчлэх боломжтой болох юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж