
АНУ-ын Иова мужид Дрэйк их сургуулиас зохион байгуулдаг спортын фестивал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөжээ. Улмаар энэ үеэр Дрэйк их сургуулийн маскотыг сонгох бульдог нохойны сонирхолтой тэмцээн ч мөн явагдсан байна. Тодруулбал, 36 дахь удаагийн мисс бульдог нохойг шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж ялагчдаа тодруулжээ.
Энэ тэмцээнд оролцсон нохойнууд гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөх бөгөөд хэн хамгийн хөөрхөн нь ялах гэнэ. Ингээд энэ жилийн тэргүүн миссээр эдүгээ хоёр настай “Танк” гэгч бульдог өргөмжлөгдсөн байна. Бульдог нь Дрэйк их сургуулийн маскот болдог бөгөөд тэмцээнд тэргүүлсэн Танк тус сургуулийн энэ жилийн маскот болох аж.

Б.ДАВАА
Эх сурвалж: www.mminfo.mn