Харшлын улирал эхэллээ, та бэлэн үү? | News.MN

Харшлын улирал эхэллээ, та бэлэн үү?

Харшлын улирал эхэллээ, та бэлэн үү?

Харшлын улирал эхэллээ, та бэлэн үү?

Хаврын урь орж хамаг амьтан ичээнээсээ гарч, гол мөрөн урсаж эхлэх эдгээр өдрүүдийг хүн бүр тийм ч таатайгаар хүлээж авдаггүй. Учир нь харшил гэх аймшигтай зүйл хаврыг дагаад ирдэг.

Гэр доторх тоос тоосонцор, хөгц, амьтны үс хялгаснаас авхуулаад өдөрт тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн, нарны туяа, хүйтэн гээд л бүхий л зүйлс харшил үүсгэх боломжтой. Харшил нь хүний дархлааны системийн хариу үйлдэл юм. Энэ нь гистамин гэдэг нэгэн төрлийн бодисоос болж үүсдэг бөгөөд энэхүү бодис ихэссэний үр дүнд судас өргөсөж, нарийн судаснаас шингэн гарч улайдаг. Түүнчлэн хамар салстын салслаг бүрхүүл цочрон хамар битүүрч, нус гоожин найтааж эхэлдэг.

Та өөрөө харшилтай бол таны хүүхэд харшилтай төрөх магадлал 25% байдаг байна. Харин таны хос бас харшилтай бол таны хүүхэд харшилтай төрөх магадлал 75% тай болдог гэжээ. Тиймээс үр хүүхдээ болон өөрийгөө харшлаас хамгаалахын тулд доорх цөөхөн хэдэн энгийн үйлдлийг хэвшил болгоорой.

Гадуур хувцсаа үүдэнд үлдээ!

 

Гаднаас орж ирээд гутал хувцсаа үүдний өрөөнд тайлж хэвших хэрэгтэй. Гадаа тоосжилт ихтэй байгаа эдгээр үед гадуур хувцсанд тань маш их хэмжээний тоос, нян бактери наалдсан байдаг. Иймээс орж ирүүтээ гадуур хувцсаа тайлаад дотогш тэдгээр тоосонцрыг оруулахгүй байх хэрэгтэй.

Мөн үс, хувцсанд нян бактери үржих таатай нөхцөл бүрддэг тул хувцсаа халуун усаар угааж байх хэрэгтэй. Ихэнх угаалгын машин усаа халааж угаахдаа хамгийн их тог зарцуулдаг учир хүмүүс тогны зардлаа хэмнэхийн тулд хүйтэн усаар хувцсаа угаадаг. Энэ нь хувцасны чанарт нөлөөлдөггүй ч гэсэн хувцсанд наалдсан нян бактерийг устгаж чаддаггүй гэнэ.

Тиймээс ялангуяа хүүхдийн хувцсыг +65 хэмээс дээш хэмтэй усаар угааж, өвчин үүсгэгч болон элдэв янзын бичил биетүүдийг устгах хэрэгтэй. Хувцсанд наалдсан нян бактери өндөр температурт амьдарч чаддаггүй учир уурын цэвэрлэгээ хийх нь илүү үр дүнтэй юм.

Агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй найзал!

Агаар цэвэршүүлэгчийг зөвхөн өвлийн улиралд ашиглах ёстой юм биш. Ялангуяа тоосны дэгдэлт ихтэй байгаа энэ үед асаах нь зүйтэй юм. Агаар цэвэршүүлэгч төхөөрөмж нь агаарт буй элдэв янзын өвчин үүсгэгч бичил биетнийг шүүж цэвэршүүлдэг учир тоосжилт ихтэй хаврын улиралд хамгийн тохиромжтой юм. Зарим хүмүүс агаар цэвэршүүлэгчээ өвлийн улирал дуусахаар хураачихдаг. Энэ төрлийн төхөөрөмж нь бидний нүдэнд үл харагдах бичил биетэн, нян бактерийг олон давхар шүүлтүүрээр шүүж цэвэршүүлдэг. Тиймээс ялангуяа хаврын улиралд тоос шорооны дэгдэлт ихтэй байгаа үед гэртээ ажиллуулах нь зүйтэй юм.

Хэрвээ та агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хараахан худалдан авч амжаагүй байгаа бол Хаан банкны бүх төрлийн кредит картаараа тооцоо хийгээд Philips брэндийн агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг 40% хямдралтай үнээр худалдан аваарай!

Энэхүү төхөөрөмж нь агаарыг 99,97% хүртэл буюу хамгийн өндөр хэмжээнд цэвэршүүлдэг. Агаарт буй өвчин үүсгэгч нян болон бичил тоосонцруудыг 3 давхар шүүлтүүрээр шүүж цэвэршүүлдэг. Нийт 63 мкв талбайн агаарыг цэвэршүүлэх чадвартай учир 2-3 өрөө байранд байршуулахад хамгийн тохиромжтой юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж