Ж.Батзандан, Л.Болд нар шинэ нам байгуулахаа мэдэгдлээ | News.MN

Ж.Батзандан, Л.Болд нар шинэ нам байгуулахаа мэдэгдлээ

Ж.Батзандан, Л.Болд нар шинэ нам байгуулахаа мэдэгдлээ

Ж.Батзандан, Л.Болд нар шинэ нам байгуулахаа мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд  нар нам байгуулах гэж байгаа талаараа өнөөдөр /2019.03.18/ мэдээлэл хийлээ. Энэ талаар Л.Болд гишүүн хэлэхдээ АН-ын бүлэг гурван гишүүнээ хөөсөн. АН гишүүдээ хөөдөг нам байж таарахгүй. Би АН-ын удирдлагуудад сануулга өгч намаасаа гарсан. Өнгөрсөн хугацаанд АН хууль бус шийдвэрээсээ татгалзах байх гэж хүлээсэн ч татгалзаагүй. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын гишүүнээс гарч байгаа тухай шийдвэрийг УИХ-ын дарга асан М.Энхболд намрын чуулганы үеэр мэдэгдсэн. Ж.Батзандан бид хоёр нам бус гишүүн болсон. Бид сонгогчидтойгоо уулзаж, энэ талаар хэлсэн. Ж.Батзандан бид хоёр АН-аас нэр дэвших эрхгүй болсон. УИХ-д суудалтай шинэ нам байгуулж, шинэ ардчилсан, хөгжлийн төлөө нам байгуулж байгаагаа зарлаж байна. Монголын төлөө гэсэн намыг байгуулна.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Олон зэвсэгт хүчин, дайчид эх орноо хамгаалж байгаа. Энэ сайхан өдөр Л.Болд гишүүнтэй хамт шинэ улс төрийн хүчин байгуулж байгаагаа зарлаж байна. Монголд шударга ёсыг тогтоож чадах шинэ хүчин хэрэгтэй байна. МАНАН-гийн улс төр Монгол төрийг гадныханд атгуулж байна. Хүн амын 80 хувь ядуу, хүчирхэг дундаж давхрага байхгүй болсон гэсэн судалгаа байна. Төрийн эрх мэдлийг мафи барьдаг болсон байна. Энэ бүхнийг эцэс төгсгөл болгохын тулд Монголын хөгжлийн төлөө шинэ улс төрийн хүчин байгуулж байна. Ардчилсан намаас хөөгдөх бол бурхны бидэнд өгсөн боломж байлаа хэмээн мэдээлэв.

Мэдээлэл хийж дууссаных нь  дараа сэтгүүлчид сонирхсон асуултаа асуув.

-Та хоёр ямар нэртэй  улсы төрийн нам байгуулж байна вэ?

-Бид удахгүй их хурлаа хийж, намын бодлого, үйл ажиллагааны чиглэл, нэрээ өгнө.

-Швейцарьт хийсэн айлчлалаар С.Баярцогтын оффшор дансны хуулга авчирсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

УИХ-ын гишүүн Л.Болд: Айлчлал УИХ-ын хамтын ажиллагааны хүрээнд болсон. Т.Аюурсайхан гишүүн Оффшортой тэмцэх бүлгийн даргынхаа хувьд мэдэгдэл хийсэн байх. Швейцарь цаашдаа гэмт хэргийн оргон нуудаг газар биш гэдгээ мэдэгдэж байгаа. УИХ мөрдөн шалгадаг үйл ажиллагаа явуулдаггүй.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-18 64.119.16.61

Гүнлалайгиин хойноос орвоо доо ?

Avatar

Зочин 2019-03-18 122.201.31.46

Хvvе ээ!! Жаахан гайгvй шиг нь ингээд хаячихаад яваад байхаар чинь АН-д Эрдэнэ вангийн хамаатан садангууд тойрон хvрээлдэг хэдэн авгай хvvхнvvд нь л vлдээд биднийг удирдах юм болоод бн уу!?

Avatar

Зочин 2019-03-18 182.160.37.227

Tenegtej guitsehgui ymaa umnuus ni ichij uheh shahah ym

Avatar

4 сарын 1 2019-03-18 202.126.89.96

Морин толгойт Зандан сайхан янцгааж, ухна ишиг Болд майлж бна. Хаха.

Avatar

Солиот 2019-03-18 202.126.89.96

ММСН гэж нэрлээрэй. /МОНГОЛЫН МЭДРЭЛ СОЛИОТЫН НАМ/

Avatar

Zochin 2019-03-18 66.181.160.121

Eviidee uur amidraliin arga uxaan alguu 30 jil tsunx barisan odoo yu xiix um boldoo

Avatar

Зочин 2019-03-18 139.5.219.63

Zailtsan 2 zailj uz

Avatar

ОРДНЫ ТАЙГАН ЗӨВШӨӨРСӨН ЮМ УУ?! 2019-03-18 175.38.87.92

ҮХСЭH БAAC

Avatar

Шороотын Цэвээн 2019-03-18 89.228.225.34

сонгуулийн хуулийг өөрчлөхгүй бол нам байгуулахаас өөр гарц байхгүй л дээ….

Avatar

naraa 2019-03-18 103.87.255.66

хүүеээ ямар тэнэг юм бэ хэн дэмжих юм бэ улам хүмүүсийн дүргүйг хүргээд яанаа

Avatar

Зочин 2019-03-18 122.201.21.18

ШИНЭ МАНАНГИЙН УЛААН ХАМГААЛАГЧИД ..

Avatar

Mia 2 gar 2019-03-18 202.55.188.42

songuulid bie daaj devshvel unan gj tootsson bjilde.bayanhongoriihon ugan gagui hunuus,daanch ah hvv neg bish shuu.maxn elssen bol ta 2 iin 2020 garah magadlal undur bsiin.jenco ta 2 iig hoshigruialdnaa.Er Hvnii shinjgui bandi nariin nam gj nerte nam baiguul

Avatar

Зочин 2019-03-18 202.9.43.121

НИЙГЭМ ДЭМЖИНЭ ТА ХОЁРЫГ АМЖИЛТ

Avatar

зочин 2019-03-18 202.9.43.249

Гүнбалайгийхаа намд элссэн бол арай дээр байсиймдөө …

Avatar

Зочин 2019-03-18 202.9.45.144

Амжилт хүсье.Залуус минь эх орончдоо дэмжээрэй.Та бүхэнд их амжилтын түлхүүр байна шүү.

Avatar

Зочин 2019-03-18 202.21.106.168

Энэ 2 ингээд улс төрийн үхдэл боловоо. Монголын одоогийн нөхцөлд шинэ нам гарч ирээд тодрох хаа байсан юм. Ядаж байхад Намбарваан шиг хүчтэй лидерүүд ч биш хүмүүс. Ирэх сонгуульд МАН АН хоер л бас ихэнх суудал авна. МАХН бас ганц нэг авч магад

Avatar

Зочин 2019-03-18 202.131.242.254

Банкны эзэн хүн шудрага ёс гээд дэвж гүйгээд байхаар сонин санагдаад байдаг юм. Банкны эзэн хүн шүү дээ.

Avatar

ya 2019-03-18 202.179.27.204

Ta 2 ih hurald ner devshihgi bol uheh geed bainuu ? shunal huslee darj luvaraa zogsoovol ta 2 har hel amnaas holdoh baih shuu.

Avatar

баянзүрх дүүргийн иргэн 2019-03-18 202.179.22.226

Батзандан Болд 2 б**********ч АН д хэрэггүй

Avatar

Зочин 2019-03-18 178.196.67.173

Xa xa ene 2 uhdelteo hen niileh ve dee

Avatar

ЗОЧИН 2019-03-18 150.129.141.152

дэмжиж байна. нийгмийн зайлшгүй шаардлагаар гарч ирж байгаа учраас ард түмний итгэлийг хүлээх болно. эрүүл саруул ухаантай залуучууд дэмжин нэгдэх болтугай.

Avatar

Зэвсгийн наймаачин Л.Болдод 2019-03-18 43.242.243.152

Болд та ханаж цадсан бол Сэргээн босголт банк, Ард банк 2-оо Монголын төрд буцааж өгнө үү????

Avatar

Зочин 2019-03-18 202.21.100.210

Улс төрч бол ардчилсан намын удирдах байгуулгын шийдвэрийг дагах ёстой. 2016 оны сонгуулийн дараа гудамжинд ажилгүй байгаа олон арван улс төрч нарыг ажилтай болгох зорилтын эсрэг та хоёр ажилсан шүү дээ. Жду- ийн загайлмайлсан эцэг У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулахын эсрэг АН-с урваж үнэт зүйлээ гээсэн тул хөөгдсөн шүү. Урвагч нарыг түүх хэзээч өршөөхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж