Ж.Батзандан, Л.Болд нар шинэ нам байгуулахаа мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан, Л.Болд нар шинэ нам байгуулахаа мэдэгдлээ

Ж.Батзандан, Л.Болд нар шинэ нам байгуулахаа мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд  нар нам байгуулах гэж байгаа талаараа өнөөдөр /2019.03.18/ мэдээлэл хийлээ. Энэ талаар Л.Болд гишүүн хэлэхдээ АН-ын бүлэг гурван гишүүнээ хөөсөн. АН гишүүдээ хөөдөг нам байж таарахгүй. Би АН-ын удирдлагуудад сануулга өгч намаасаа гарсан. Өнгөрсөн хугацаанд АН хууль бус шийдвэрээсээ татгалзах байх гэж хүлээсэн ч татгалзаагүй. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын гишүүнээс гарч байгаа тухай шийдвэрийг УИХ-ын дарга асан М.Энхболд намрын чуулганы үеэр мэдэгдсэн. Ж.Батзандан бид хоёр нам бус гишүүн болсон. Бид сонгогчидтойгоо уулзаж, энэ талаар хэлсэн. Ж.Батзандан бид хоёр АН-аас нэр дэвших эрхгүй болсон. УИХ-д суудалтай шинэ нам байгуулж, шинэ ардчилсан, хөгжлийн төлөө нам байгуулж байгаагаа зарлаж байна. Монголын төлөө гэсэн намыг байгуулна.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Олон зэвсэгт хүчин, дайчид эх орноо хамгаалж байгаа. Энэ сайхан өдөр Л.Болд гишүүнтэй хамт шинэ улс төрийн хүчин байгуулж байгаагаа зарлаж байна. Монголд шударга ёсыг тогтоож чадах шинэ хүчин хэрэгтэй байна. МАНАН-гийн улс төр Монгол төрийг гадныханд атгуулж байна. Хүн амын 80 хувь ядуу, хүчирхэг дундаж давхрага байхгүй болсон гэсэн судалгаа байна. Төрийн эрх мэдлийг мафи барьдаг болсон байна. Энэ бүхнийг эцэс төгсгөл болгохын тулд Монголын хөгжлийн төлөө шинэ улс төрийн хүчин байгуулж байна. Ардчилсан намаас хөөгдөх бол бурхны бидэнд өгсөн боломж байлаа хэмээн мэдээлэв.

Мэдээлэл хийж дууссаных нь  дараа сэтгүүлчид сонирхсон асуултаа асуув.

-Та хоёр ямар нэртэй  улсы төрийн нам байгуулж байна вэ?

-Бид удахгүй их хурлаа хийж, намын бодлого, үйл ажиллагааны чиглэл, нэрээ өгнө.

-Швейцарьт хийсэн айлчлалаар С.Баярцогтын оффшор дансны хуулга авчирсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

УИХ-ын гишүүн Л.Болд: Айлчлал УИХ-ын хамтын ажиллагааны хүрээнд болсон. Т.Аюурсайхан гишүүн Оффшортой тэмцэх бүлгийн даргынхаа хувьд мэдэгдэл хийсэн байх. Швейцарь цаашдаа гэмт хэргийн оргон нуудаг газар биш гэдгээ мэдэгдэж байгаа. УИХ мөрдөн шалгадаг үйл ажиллагаа явуулдаггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж