Хонгконг сонгуулийн шинэчлэлийн төлөвлөгөө танилцуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.22-нд нийтлэгдсэн

Хонгконг сонгуулийн шинэчлэлийн төлөвлөгөө танилцуулжээ

Хонгконгийн ерөнхийлөн захирагч Люн Чун Ин

 

Хонгконг сонгуулийн шинэчлэлтийн төлөвлөгөөг албан ёсоор Хятадын байнгын хороонд танилцуулжээ. Хонгконгийн сонгуулийн шинэчлэлтийн төлөвлөгөөнд ерөнхийлөн захирагчийг сонгох зарчмыг өөрчлөхөөр тусгасан байна.

 

Одоогоор Хонгконгийн удирдлагыг 1200 хүний бүрэлдэхүүнтэй хороогоор сонгож, томилдог юм. Харин Хонгконгчууд “нэг сонгогч-нэг санал” гэх ардчилсан сонгуулийн зарчмаар удидлагаа сонгохыг хүсч байгаа аж.

 

Удирдлагаа бие даан сонгох хүсэлтэй ард иргэд өнгөрсөн онд Хонгконгийн төвд хэдэн сар жагсаал цуглаан хийсэн. Гэвч Хонгконгийн удирдлагад нэр дэвшигчдийг олон нийт шууд сонгох зарчим нь зүйд нийцэхгүй гэж үзэн хүлээн Бээжин зөвшөөрөхөөс татгалзсаар буй.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Voice of America, BBC

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж