Сэлэнгэ аймагт эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэн 11 настай хүү амиа алджээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 17-ны өдөр хөдөлгөөнд оролцож байсан ус зөөдөг тракторын чиргүүл дээр сууж явсан хүү, шороон замд явж байх үед чиргүүлээс унаж нас барсан байна.
Чиргүүл дээр хүүгээс гадна 8-11 насны хоёр хүүхэд зорчиж явжээ. Хэргийг харьяа цагдаагийн байгууллага шалгаж байна.
Э.БУРАМ