Хотоос зайдуу тусдаа ХАУС уу? Орон сууцны хороололд АПАРТМЕНТ уу?

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Хотоос зайдуу тусдаа ХАУС уу? Орон сууцны хороололд АПАРТМЕНТ уу?

Хотын чимээ шуугианаас хол өөрийн Хаустай болох нь хүн бүрийн хүсэл. Гэхдээ хотын захад тусдаа Хаус биш хотын төвд ойрхон тав тухтай Апармтентэд амьдрахад өөрийн гэсэн онцгой давуу талууд бий. Таны бодлыг өөрчилж мэдэх эдгээр давуу талуудтай танилцуулъя.

  1. Байршил

Хотын төвдөө ойрхон орон сууцны хороололд амьдрах нь цаг хугацааны хувьд маш давуу талтай. Тэгвэл хотоос гадна байрлах Хаус нь эрүүл агаар, дуу чимээ багатай амар амгалан шийдэл хэдий ч, ажил, хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг, үзвэр, үйлчилгээ гээд бүх юмнаас зайтай болчихно. Үүнээс шалтгаалан замын түгжрэлд цаг алдаж, бухимдах, ядрах үндэс болдог.

Харин эсрэгээрээ та хотын тааламжит хэсэгт амьдардаг бол өглөө эрт бүх ажлаа амжуулчихаад, замаараа дуртай кофегоо аваад ажилдаа очих боломжтой болно. Мөн таны машин дугаарын хязгаарлалттай өдөр дугуйтай, эсвэл алхаад явсан ч болно. Эрүүл мэндэд ч тустай. Түүнчлэн сонгосон хотхоны байршил, ирээдүйн үнэ цэнийг ч бодолцох нь чухал. Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ байршлаас хамааран өсөн нэмэгдэж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх үнэт хөрөнгө болдог гэдгийг бодолцоорой.

  1. Тогтвортой үйлчилгээ

Хэрэв та орон сууцны хотхонд тансаг зэрэглэлийн Апартмент сонгосон бол ямар нэг асуудал гарахад та СӨХ эсвэл тухайн орон сууц хариуцсан менежертэй холбогдож, асуудлаа тэр дор нь шийдүүлэх болов уу. Харин тусдаа Хаустай бол яах бол? Мөн цэцэрлэгжүүлэлт, гадна талбайн тохижилтын талаар ч бодолцох хэрэгтэй болно. Тансаг зэрэглэлийн орон сууцны хотхоны хувьд тохижилт, үйлчилгээ хариуцан ажилладаг хэн нэгэн байдаг бол тусдаа Хаусанд амьдардаг бол засвар үйлчилгээ, гадна тохижилт, орчны зүлэгжүүлэлтийн асуудлыг та өөрөө л хариуцах болно.

  1. Аюулгүй байдал

Сүүлийн үед баригдаж, ашиглалтанд орсон тансаг зэрэглэлийн Апартментүүд нэвтрэх хаалганаасаа эхлээд л айл бүрт код, тусгай чиптэй карт, 24 цагийн хяналтын камер, ослын хаалга гээд орчин үеийн хамгаалалтын системээр тоноглогдох болсон. Тэгэхээр хулгайч таны гэрт халдахыг санаархлаа гэхэд тийм ч амар нэвтэрч орох боломжгүй.  Түүнчлэн хөрш зэргэлдээ айл, харуул хамгаалалттай амьдрахын давуу тал олон бий. Ажлын томилолт, амралт зугаалга зэрэгт явахад ар гэртээ санаа зовохгүй байх боломжтой. Харин хотын захад тусдаа Хаустай бол олон хоног аялалаар явах үед санаа зовох асуудлуудын талаар та бодоод үзээрэй.

  1. Төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ

Орон сууцны хорооллууд өөрийн гэсэн спорт заал, усан сан, хүүхдийн тоглоомын талбай зэрэг оршин суугчдадаа зориулсан үйлчилгээний хэсэгтэй байдаг. Харин та тусдаа Хаустай бол хотын төв орж эсвэл ойр байрлах үйлчилгээний төвөөс төлбөртэй үйлчилгээ авах нь ойлгомжтой. Та хотын төвд амьдардаг бол авто машины хангалттай зогсоолтой орон сууцны хотхонд амьдрах хамгийн том давуу талуудын нэг гэдэгтэй санал нийлэх биз. Мөн хамгаалалт сайтай, өвлийн дулаан машины зогсоолтой байна гэдэг эдийн засгийн хувьд  ч хэмнэлттэй.

 

  1. Хямд зардал

Байрны төлбөр, түрээсийн төлбөрийн аль алины хувьд Апартментэд амьдрах нь Хаусанд амьдрахаас зардал багатай, харьцангуй хямд өртөгтэй. Өөрийн гэрийн ашигтай талбайд л халаалт, агааржуулалт, цахилгааны төлбөр гарах учир үргүй зардал багатай. Эсрэгээрээ хэрэв та тусдаа хаусанд амьдардаг бол өвлийн нөхцөлд таны цахилгаан, халаалтын төлбөр, Апартментээс хэд дахин өндөр гарах болно. Зуны цагт цэцэрлэгжүүлэлт, гадна орчны тохижилт гээд шийдэх асуудал мундахгүй бөгөөд үүнийг дагаад  орлогынхоо ихэнхийг хаусныхаа урсгал зардалд зарцуулах нь элбэг байдаг.

SS GARDEN хотхоны танилцуулга

Хотын төвөөс 2 км зайд Богдын музейн зүүн талд  нийт 5 га талбайг хамран сүндэрлэж буй "SS GARDEN" хотхон нь 8 Хаус, 8 Пентхаус, 163 Апартмент бүхий нийт 179 айлын тансаг зэрэглэлийн хотхон юм. Тав тухтай тансаг амьдралын хэв маяг бөгөөд үр хойчдоо өвлүүлэх үнэт хөрөнгө, байгаль орчинд ээлтэй ухаалаг шийдэл, Европ стандартын брэндүүдээр тоноглогдсон, хүн амын нягтаршил багатай, эко шийдэлтэй хотхон юм.

"SS Garden" хотхон нь 2019 оны 4 сард ашиглалтанд орох 304 м2, 336 м2 талбайтай 10 айлын тансаг зэрэглэлийн Апартментдаа захиалга авч эхэллээ.

Борлуулалтын алба:

📞 9410-5353

📞 8600-5353

📞 9011-5353

📧 info@ssgarden.mn

🌐 http://ssgarden.mn

 Хаяг: "SS-Garden" хотхон, Богдын музейн зүүн талд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж