Хятадын хойд муж дахь нэгэн нүүрсний уурхайд болсон ослоор 28 гаруй хүн нас барлаа гэж тус улсын Синьхуа агентлаг мэдээллээ. Осол тус улсын Шаанкси мужийн Ханченг хотод болсон байна. Ажилчдыг уурхайд ажиллаж байх үед цахилгааны кабельд гал гарснаас болж ажилчид нас барсан байна. Осол өчигдөр бямба гаригийн өглөө болсон бөгөөд аврагчид өнөөдөр ням гаригийн өглөө таван цогцос гаргаж аваад байна. Ослын шалтгааныг мөрдөн шалгах ажил хийгдсээр байна.
Хятад нүүрсний ордоор баялаг ч тус салбарт ноцтой ослууд олон гардаг. Ихэнх ослууд шаардлагатай агааржуулалт байхгүй, эсвэл зохих тоног төхөөрөмжүүдэд гал гарсан зэрэг аюулгүй ажиллагааны журам зөрчсөн шалтгаануудаас болсон байдаг. Хятадын эрх баригчдын мэдээлж байгаа албан ёсны дүнгээр 2009 онд Хятадын нүүрсний уурхайнуудад гарсан 1,616 ослоос болж 2,631 уурхайчин нас барсан бөгөөд энэ нь 2008 онд ослоор нас барсан уурхайчдын тооноос 18 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Гэвч энэ нь дарсан тоо бөгөөд уурхайгаа хаалгахаас болгоомжлон уурхайнхан ослын тоогоо дарж мэдээлдэг гэж хөдөлмөрийн зарим байгууллагууд үздэг байна.
Т.Бадрах