Эр цэргийн баяр: Мартах учиргүй!

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

Эр цэргийн баяр: Мартах учиргүй!

Эр цэргийн баяр: Мартах учиргүй!

Монгол цэргийн баярын өдөр, Монгол Улсад зэвсэгт хүчин байгуулагдсаны 98 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хугацаанд буюу 98 жилийн дотор эх орноо хамгаалахаар цэргийн албанд мордсон ч харамсалтайгаар амиа алдсан тохиолдол бүрийг тоолбол хэр урт жагсаалт гарах бол. Гэвч энэ жагсаалтыг гаргах боломжгүй. Тэвчээр хатуужил олгож байна гэх нэрийн дор олон аавын хүүг зэрлэгээр хөнөөсөн тохиолдол бүрийг зэвсэгт хүчнийхэн нууцалдаг нь нууц биш.  Гэхдээ олонд ил болсон тохиолдлоос дурдъя. Эх орноо хамгаалахаар эр цэргийн албанд мордсон эрчүүд маань энх цагт хорогдсоор байх уу.


ГУРВАН ЦЭРЭГ УСАНД АМИА АЛДСАНЫ ХАРИУЦЛАГЫГ ХЭН Ч ХҮЛЭЭСЭНГҮЙ

2015 оны арванхоёрдугаар сарын 24-нд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтэв.

-2017 оны наймдугаар сарын 27-нд Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хааж байсан гурван цэрэг усанд осолдож амиа алдав. Тодруулбал, дээрх гурван цэрэг нь 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэх ажилд томилогдож хадлан хадах газар руугаа явах замдаа Ховд аймгийн Мянгад сумын нутаг "Цагаан тохой" гэдэг газар усанд осолдсон байдаг. Хадлан хадахаар яваад цэргүүд усанд осолдсон хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй юм.

  • Мөн 2013 оны аравдугаар сарын 6-нд  тус ангийн алба хаагч Д харуулынхаа цэг дээр сургуулийн сумаар өөрийгөө буудсан хэрэг гарч байсан юм. Тухайн үед энэ асуудлыг БХЯ-ны удирдлагууд нухацтай авч хэлэлцсэн ч чухам хэнд хариуцлага тооцох, байлдагч яагаад өөрийгөө буудсан нь тодорхойгүй байсаар дээрх хэрэг аажимдаа мартагдсан юм.

19 НАСТАЙ ЦЭРЭГ АМИА АЛДАЖ, АНГИЙН ЗАХИРАГЧ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨВ

2019 оны нэгдүгээр сарын 22-нд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай цэрэг А амиа алдав. Талийгаачийн нурууны зургийг ах нь цахим сүлжээгээр ил болгосноор цэргийн харгис дэглэмийн уршгаар нас барсан байж болзошгүй гэх хардлага олон нийтэд бий болсон юм.

Амиа алдсан цэргийн ах шүүхэд гомдол гаргасан бөгөөд задлан шинжилгээний хариу гарсан ч хэргийг мөрдөн шалгаж байгаа тул шинжилгээний дүн зэрэг хавтаст хэрэгт орсон материалыг задруулж болохгүйг анхааруулсан юм.

Хэрэг гарсны дараа Дорноговь аймгийн Зүүнбаян дахь цэргийн ангийн захирагч хурандаа Д.Өлзийбаярыг ажлаас нь чөлөөлж, талийгаачийг дэглэсэн гэх хоёр ахлагчийг хэрэгт холбогдуулан саатуулсан юм. Мөн Цэргийн баярын энэ өдөр талийгаачийн ах болон ар гэрийхэн нь Батлан хамгаалах яамны гадаад суулт зарлаж, эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм.

Гэвч хоёр удаагийн шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаачийг “Өвчний улмаас амиа алдсан” гэсэн дүгнэлт гаргасныг ар гэрийнхэн нь эсэргүүцэж, өнөөдөр /2019.3.18/ Батлан хамгаалах яамны гадаа суулт зарлаад байгаа юм. Талийгаачийн ар гэрийнхэн дараагийн шатны байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ.

ТУВАД ЦЭРЭГ АМИА АЛДСАН ХЭРЭГТ ШИНЖЭЭЧ ТОМИЛОН АЖИЛЛАЖ БАЙНА 

Дээрх хэргийн дараахан буюу 2019 оны нэгдүгээр сарын 30-нд Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311 дүгээр ангид хилийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан байлдагч В морь, буутайгаа алга болсон. Харамсалтай нь хоёрдугаар сарын 2-нд Тувагийн нутаг дэвсгэрээс түүнийг амиа алдсан байдалтайгаар олсон юм. Тус хэрэг Тувад болсон тул хоёр улсад хэрэг нээж ажиллаж байгаа юм. Монголын тал Олон улсын эрхзүйн гэрээний дагуу Москва руу хэргийн талаар мэдээлэл өгөх хүсэлт гаргаад байгаа аж. Харин Монголд хэрэг бүртгэл явагдаж байгаа бөгөөд шинжээч томилон ажиллаж байгаа гэнэ. Энэ сарын 22-нд талийгаач нар барсан 49 хоног болох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж