М.Фуркад дэлхийн аваргаас медаль хүртэж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2019.03.18-нд нийтлэгдсэн

М.Фуркад дэлхийн аваргаас медаль хүртэж чадсангүй

М.Фуркад дэлхийн аваргаас медаль хүртэж чадсангүй

Биатлоны 2019 оны ДАШТ Швед улсад 14 хоногийн турш явагдаж дүнгээ гаргав. Энэ жилийн ДАШТ-д энэ цаг үеийн шилдэг тамирчин Францын М.Фуркад медальгүй үлджээ. М.Фуркад 2009 оны ДАШТ-д анх оролцож эхэлсэн бөгөөд 2011 оноос хойш 6 удаагийн дэлхийн аваргаас тогтмол медаль хүртэж байсан. Тэгвэл түүний энэхүү амжилтын буухиа Шведэд тасарлаа.

М.Фуркад ойрын зайн спринт уралдаанд зургаа, пасьют буюу цуваа гараанд тавдугаар байранд орсон бол буухиа уралдаанд зургадугаар байранд орсон байна. Үүнээс гадна ганцаарчилсан уралдаанд 39, бөөн гараатай уралдаанд 24-р байранд орсон бөгөөд бүх зай, төрөлд өрсөлдсөн боловч медальгүй үлджээ.

Энэ жилийн ДАШТ-ээс Й.Бьо хамгийн олон буюу таван медальтай өндөрлүүлсэн бөгөөд ганцаарчилсан хувийн төрөлд алт, мөнгөн медаль хүртсэн бол бусад гурван медалийг багийн төрөлд хүртжээ. Тэгвэл энэ жилийн ДАШТ-ээс Украйны Д.Пидручни, Италийн Д.Виндиш, Болгарвын В.Илиев, Шведийн Х.Оэберг, Германы Д.Херрман нар анхны медалиудаа тус тус хүртсэн байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Норвегийн шигшээ баг таван алт, гурван мөнгө, нэг хүрэл, Герман хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл, Итали хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар эхний III байранд орсон. Тэгвэл ОХУ хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Мөн Финландын К.Макарайене медаль хүртэж чадсангүй.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж