Явган хүний замаа аваръя

Хуучирсан мэдээ: 2015.04.22-нд нийтлэгдсэн

Явган хүний замаа аваръя

Өнөөгийн Улаанбаатарт тулгамдаж байгаа олон асуудал бий. Үүний нэг бол явган хүний зам. Энэ сэдвийг манай сайт цөөнгүй удаа хөндөн бичиж байсан. Өнөөдөр нийслэлд явган хүний эрх хамгийн их зөрчигдөж байгаад олон хүн санал нийлэх биз.

Улаанбаатарт бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр гарч байгаа нэг бэрхшээл бол явган хүний зам талбай улам л багассаар байгаа явдал. Хотын гудамжинд тайван алхах боломжгүй, энд тэндгүй ухаж сэндийчээд хаячихсан, автомашины замд тулгаад барилга барьчихсан, автомашины зогсоол болгочихсон газрууд хотын төвд цөөнгүй байсаар байгаа юм. Тэгвэл энэ байдлыг таслан зогсоох үүднээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаж хотын төвд явган хүний замыг хааж, таглан барьсан гэх барилгуудыг чөлөөлөх, нураах шийдвэрийг гаргажээ.

“Туушин” зочид буудал, “Метро молл” их дэлгүүр, МУИС-ын төв байрын замын эсрэг талын “Ганнам” солонгос хоолны газар, Урт цагаан байрлалтай “Броадвей” сүлжээ ресторан зэрэг томоохон үйлчилгээний газрууд явган хүний замыг чөлөөлөх хэрэгтэй болж байгаа аж.

Энэхүү захирамжийн дагуу ирэх тавдугаар сарын нэгэн гэхэд “Туушин” зочид буудал, “Метро молл” их дэлгүүр, МУИС-ын төв байрын замын эсрэг талын “Ганнам” солонгос хоолны газар, Урт цагаан байрлалтай “Броадвей” сүлжээ ресторан зэрэг томооохон үйлчилгээний газрууд явган хүний замыг чөлөөлөх хэрэгтэй болж байгаа аж. Мөн зөвхөн замыг чөлөөлөөд өнгөрөх бус чөлөөлөх зардлыг тухайн байгууллагуудаар гаргуулж, зөвшөөрөлгүй барилга байгууламжийг инженерийн дэд бүтцээр хангахыг зогсоох, мөн зөвшөөрөлгүй барилга байгууламжийг инженерийн дэд бүтцээр хангасан албан тушаалтнуудад хариулага тооцохыг нийслэлийн Засаг дарга үүрэгджээ.

Ямартай ч дараах үйлчилгээний газрын эзэд нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлж ирэх тавдугаар сарын нэгэн гэхэд явган хүний замыг чөлөөлөх эсэхийг хүлээх үлдлээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж